Биеэ хамгаалах зорилгоор нөхрөө хутгалж хөнөөжээ
2021-10-27

 

Төв аймгийн нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 23-ны 23.30 цаг орчимд иргэн С гэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэртээ ирж, хэрүүл маргаан үүсгэж, гэр бүлийнхэндээ агсам тавьж, биед нь халдах үед эхнэр Х гэгч нь түүний биед нийт 9 удаа хутгалж, толгой тус газарт 5 удаа хурц мохоо биетээр цохиж амь насыг нь хохироосон хэрэг үйлдэгдсэн байна.

 

Урьдчилсан байдлаар амь хохирогч С нь гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлддэг байсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.

 

Сэжигтэн Х-ийн үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, цагдан хорих саналыг тус аймгийн прокурорын газарт хүргүүлэн Төв аймаг дахь цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

 

Иймд иргэд Та бүхэн архи согтууруулах ундааны зүйлээс аль болох татгалзах, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой аливаа үйлдлийн талаар цаг алдалгүй цагдаагийн байгууллагад шуурхай мэдэгдэж байхыг анхааруулж байна.

 

Эх сурвалж: ЦЕГ

Shuud.mn
Сонин хачин
KKK
2021-10-27
Zochin:
Гэр бүлийн хүчирхийлэл ганцхан эмэгтэй хүн хохирохгүй хүүхдүүд сэтгэл зүйн дарамтанд их орж их хүнд байдаг шүү.ямар хэцүү байсан болоол амийг нь хөнөөх вэдээ.зөв шударга шүүгэээсэй
2021-10-27