Чингис хааны музей хэзээ нээгдэх нь тодорхойгүй байна
2021-10-27

           

 

Байгалийн түүхийн музейн газар дээр шинээр баригдсан “Чингис хаан" музейн барилгыг улсын комисс 09 дүгээр сарын 30-нд байнгын ашиглалтад хүлээж авсан. Одоо музейн дотоод тохижилтын ажил үргэлжилж байна. Харин музей хэзээ албан ёсоор нээгдэж, олон нийтэд үзмэрээ дэлгэх нь тодорхойгүй байна. Музейн хэвлэлийн төлөөлөгч “ирэх онд” гэсэн тодорхой бус хариултыг өглөө.

 

Хэдий албан ёсоор нээгдээгүй ч тус музейгээс ойрын хугацаанд “Монголчуудын дурсамж- Чингис хаан” нэртэй их хааны тухай уран баримал, уран бүтээлийн үзэсгэлэнг дэлгэхээр ажиллаж байгаагаа дуулгалаа.

 

“Чингис хаан” музейн барилга нь 20 500 кв.м талбайтай, нийт есөн давхар бүхий олон улсын стандартыг хангасан, судалгаа-сургалт-танин мэдэхүй -соён гэгээрлийн цогцолбор юм байна.  Тус музейд Хүннү гүрний хаан Модун Шаньюгаас Наймдугаар Богд Жавзандамба хутагт хаан ширээнээсээ буух хүртэлх үеийн Монголын хаадын түүхийг харуулахаар төлөвлөжээ.

 

Музейн 60 хувийг музейн үзмэр, үзүүлэг дэглэлт эзэлж, үндсэн хэсэгт 15 байнгын үзмэрийн танхимтай байхаар зохион байгуулжээ.

 

Г.Чоглойдорж

Shuud.mn
Сонин хачин
Дотор нь юугаа тавих билээ.
2021-10-28
Иргэн:
Бүшэөаёс
2021-10-27
Шилэн нохой:
Үзмэргүй юм чинь яаж онгойлгох вэ дээ
2021-10-27