Суданы Ерөнхий сайдыг суллажээ
2021-10-27

Суданд гарсан төрийн эргэлтийн үеэр баривчлагдсан Ерөнхий сайд Абдалла Хамдукийг цэргийнхэн суллаж, гэр рүү нь явуулсан гэж ВВС мэдээлжээ. Хэдийгээр түүнийг сулласан ч байнга ажиглан хянаж байгаа гэнэ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Абдалла Хамдукийг эхнэрийнх нь хамт гэр рүү нь явуулсан байна. Харин цэргийнхэн баривчилсан хэд хэдэн сайд, улс төрийн лидерүүд хаана байгаа нь одоо хэр нь тодорхойгүй байгаа гэнэ. 

 

Суданы Ерөнхий сайд эхнэрийн хамт Хартум дахь Кафури дүүрэгт байгаа, тэднийг хатуу хяналт, хамгаалалт дор байлгаж байгаа гэж Ассошейтед пресс агентлаг мэдээлжээ. 

 

Эргэн сануулахад, 10 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Суданд төрийн эргэлт гарч, цэргийнхэн Иргэний засгийн газрын гишүүдийг баривчилсан юм. Улмаар цэргийнхэн засгийн газрыг тарааж, онц байдал зарлаж байлаа. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин