Биедээ их хэмжээний мөнгөтэй явсан Вьетнам иргэнийг дээрэмджээ
2021-10-27

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын иргэн гэмт халдлагад өртөж, бусдад зодуулж дээрэмдүүлсэн талаар цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд иргэнээс гомдол мэдээлэл ирүүлсэн.

 

 

Уг хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулсан бөгөөд урьдчилсан байдлаар гадаад улсын иргэн хохирогч Л гэгч нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 21.00 цагийн орчим биедээ их хэмжээний мөнгөтэй явж байхад нь үл таних 2 эрэгтэй хүн хүч хэрэглэн машинд суулган айлгаж сүрдүүлэн мөнгө, Ай фон маркийн 2 гар утас зэргийг дээрэмдэн авч Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нэгэн гудамжинд буулгасан нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Тус дүүрэг дэх цагдаагийн газраас тухайн гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээдийг шуурхай эрэн сурвалжилж мөрдөн шалгах ажиллагааг явуулсны дүнд уг гэмт хэргийг Б,Ч,Х нар үйлдсэнийг олж тогтоон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст шалгалтын ажиллагааг үргэлжүүлж байна.

 

Эх сурвалж: ЦЕГ

Shuud.mn
Сонин хачин