ОХУ-аас нийлүүлсэн бүтээгдэхүүний уутан дээрээс коронавирус илэрчээ
2021-10-27

Оросын хоёр компаниас нийлүүлсэн далайн бүтээгдэхүүний уутан дээрээс коронавирус илрүүлсэн гэж Хятадын Гаалийн газар мэдэгджээ. 

 

"Оросоос импортлосон хөлдөөсөн бүтээгдэхүүний гадна уутан дээрээс коронавирус илэрлээ. Үүнтэй холбоотойгоор өнөөдрөөс эхлэн тухайн хоёр компанийн хөлөг онгоцноос бүтээгдэхүүн хүлээн авахыг зогсоож байна" хэмээн Хятадын гаалийн газрын мэдэгдэлд өгүүлсэн байна. Улмаар долоо хоногийн хугацаанд ачаа хүлээн авахыг зогсоожээ.

 

Энд дуулгахад, долдугаар сарын сүүлээр Москвагаас ирсэн нислэг Нанкин хотод коронавирусийн халдвар дэгдэх шалтгаан болсон гэж Хятадын засгийн газар мэдэгдэж байлаа. Нанкины нисэх буудлын үйлчлэгчдийн нэг нь онгоцыг сайтар цэвэрлэж, халдваргүйжүүлээгүйн улмаас өвчин тархсан хэмээн албаны этгээдүүд мэдээлж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Дэлхий дахинд нэг зүйл илэрхий болсон нь аливаа зүйлийн гадаргуу дахь ковидын вирус хүнийг халдварлуулах чадваргүйг эрдэмтэд нотолсон.
2021-10-28
z:
за монгол бол үхсэниии уутан дээрээх короно хужаа ногоо орж ирэхгүй нь гээд хуц байга малуудаа
2021-10-28
Мөн ч тэгэж гэнэ дээ
2021-10-27