Цукерберг болон түүний эхнэрийг бэлгийн дарамт учруулсан гэж буруутгажээ
2021-10-27

Фейсбүүк компанийн захирал Марк Цукерберг болон түүний эхнэр Присцилла Чан нарын эсрэг бэлгийн дарамт үзүүлсэн, ялгаварлан гадуурхсан цалингаа цагт нь олгоогүй гэсэн үндэслэл бүхий нэхэмжлэлийг тэдэнтэй хамт ажиллаж байсан хүмүүс шүүхэд гаргасан талаар NBC мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснэээр нэхэмжлэгч тал нь Жон Доу болон Миа Кинг нар гэнэ. Доу 2017 оны нэгдүгээр сараас 2019 оны гуравдугаар сарыг дуустал Цукербергийн гэр бүлд "гэрийн аж ахуй эрхлэгч"-ээр ажиллаж байсан аж. Харин Кинг 2018 оны тавдугаар сараас 2019 оны хоёрдугаар сарын хооронд Цукербергийн гэр бүлийн аюулгүй байдлыг хангадаг Limitless Specialty Services LLC компанид ажилладаг байжээ. 

 

Тэдний заргын талаарх тодорхой мэдээлэл байхгүй бөгөөд гагцхүү есдүгээр сарын 20-нд нэхэмжлэл гаргасан, шүүхийн шийдвэр гараагүй гэж эх сурвалж мэдээлсэн байна.

 

Цукербергийн гэр бүлийн төлөөлөгч Бен ЛаБолт энэхүү буруутгасан үндэслэлүүдэд эргэлзэж байгаагаа илэрхийлсний дээр "шударга бусаар манай хамт олныг гутаан доромжлоход чиглэгдсэн" хэмээн онцолжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин