Нойр дутуу явахын гол аюулыг нэрлэжээ
2021-10-27

Америкийн нойр судлаач эмч Ребекка Роббинс The Telegraph сонинд өгсөн ярилцлагадаа дутуу нойртой явахын гол аюулын талаар ярьжээ. 

 

Түүний өгүүлснээр, хүний тархи өдрийн туршид тодорхой хорт бодисуудыг ялгаруулж байдаг гэнэ. Эдгээр нь хуримтлагдсанаар Альцгеймерийн өвчин болон ой санамж муудах аюулыг нэмэгдүүлдэг гэнэ. Харин нойр эдгээр хорт бодисуудаас салах хамгийн шилдэг арга гэж эмч анхааруулжээ. 

 

"Бид унтаж байх үед тархи хорт бодисууд ялгаруулахаа зогсоохын дээр хуримтлагдсан хорт бодисуудыг арилгадаг тархины шингэнийг үйлдвэрлэж байдаг" хэмээн эмч өгүүлсэн байна.

 

Түүнчлэн нойр дутуу байснаар дархлаанд нөлөөлж, ханиад, томуу өвчин тусах магадлалыг хоёр дахин нэмэгдүүлдгийн дээр дархлаажуулалтын дараа эсрэг биет боловсруулах явцыг удаашруулдаг хэмээн нойр судлаач эмч анхааруулсан байна.

 

Нойр сайжруулахын тулд өдөр бүр нэг цагт унтахаар хэвтэж, мөн нэг цагтаа босож байхыг зөвлөсөн байна. Мөн унтаж чадахгүй байгаа хүмүүс ухаалаг утас харахгүй байх, үүний оронд бясалгал хийхийг Роббинс эмч зөвлөжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хятад вакцины давхар тунгаас хойш нойргүй боллоо
2021-10-28
Зочин:
нойргүйдэлтэй хүмүүс хөгшин залуугүй их байна.
2021-10-27