Х.Нямбаатар: Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах хатуу шаардлага тавьсан
2021-10-27

Оюутолгойн хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн ахлагч ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас хэлэлцээний явцын талаар тодрууллаа.

 

 

-Ажлын хэсэг өнөөдөр хуралдсан уу?

 

-Өчигдөр ажлын хэсэг хоёр талаасаа хуралдсан. Маргааш үргэлжлүүлэн хуралдана. Өнөөдөр төсвийн хэлэлцүүлэгтэй байсан учраас хуралдааныг нэг өдрөөр хойшлуулсан.

 

-Хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өгөөч?

 

-Рио Тинто компанийн Зэсийн группын захирал Б.Болд, Хөрөнгө оруулалтын захирал Ричард нарын хүмүүс ирсэн. Бид нэг шаардлагыг маш тодорхой тавьсан. Хөрөнгө оруулалтын гэрээнд ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй тохиолдолд Засгийн газар хэлэлцээрийг цаашид үргэлжлүүлэх боломжгүйгээ хэлсэн. 2019 оны УИХ-ын 92 дугаар тогтоолын 1-р заалтаар Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах, Монголын талд ногдох үр өгөөжийг нэмэгдүүлэх хэлэлцээр хийх үүргийг Засгийн газарт өгсөн. Энэ дагуу шаардлагаа тавьсан.

 

-Хөрөнгө оруулагч тал шаардлагыг хүлээн авсан уу, ямар хариу өгсөн вэ?

 

Хөрөнгө оруулагч тал анх удаа Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах хүрээ хязгаарыг дараа уулзалтаар хэлэлцэх санал тавьсан. Өөрөөр хэлбэл гэрээний бүх заалтад өөрчлөлт оруулах боломжгүй, өөрчлөх хязгаараа тогтож, хэлэлцээрээ цааш үргэлжлүүлье гэсэн. Рио Тинто компани бидэнд дөрвөн санал ирүүлсэн.

 

  1. Засгийн газрын 34 хувийг өр, нийлмэл хүүгийн хамт 2.3 тэрбум ам.доллар хүрээд байгаа. Энэ цаашид өсөн нэмэгдээд 2051 он гэхэд 22 тэрбум ам.долларын өртэй болно гэсэн болгоомжлол бидэнд бий. Энэ өрийг үүсгэхгүйн тулд 2.3 тэрбум ам.долларын 70 хувь буюу 6 тэрбум ам.долларын өрийг тэглэе.

  2. Далд уурхайн бүтээн байгуулалтын капитал зардлын өсөлт болох 5.4 тэрбум ам.доллароос менежментийн төлбөрөө суутгах тооцохгүй.

  3. Далд уурхай хугацаандаа ашиглалтад ороогүйд Монголын Засгийн газар буруугүй. Энэ бол менежментийн алдаа учраас 350 сая ам.доллар буюу 1 их наяд төгрөгийн бинифит өгье.

  4. Цаашид засаглалыг сайжруулъя, хувьцаа эзэмшигчдийн оролцоог нээлттэй болгоё.

 

Харин бид энэ дөрвөн саналд сэтгэл хангалуун бус байна. Хөрөнгө оруулалтын гэрээнд тодорхой өөрчлөлт оруулах шаардлагаа тодорхой тавьсан.

 

-Үр дүнд хүрсэн хэлэлцээ бий юу?

 

-Тавантолгойн цахилгаан станцын санхүүжилтыг босгохуйц эрчим хүч тогтвортой худалдан авах гэрээнд хоёр тал 11 дүгээр сарын 7-нд багтаж гарын үсэг зурахаар тохиролцсон. Энэ гэрээнд гарын үсэг зурвал төсөл урагшлахад том ахиц үзүүлнэ.

 

-Хөрөнгө оруулалтын шаардлага, хүсэлт юу вэ?

 

-Айлын тал далд уурхайн бүтээн байгуулалтыг зогсоомооргүй байна гэсэн хүсэлт тавьсан. Далд уурхайн бүтээн байгуулалтын ажлаа 2022 онд ашиглалтад оруулах ёстой. Ил, далд уурхай зэрэг ажиллахаар энэ компанийн санхүүгийн нөхцөл байдал сайжирна. Их хэмжээний хөрөнгө оруулсан учраас цаг алдмааргүй байна гэдгээ хэлж байгаа.

 

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Сайн байна, Өмнөх улсууд нь даан ч Монголоо бодсонгүй дээ чааваас, Ийм юм хийгээд хэдэн мөнгөтэй болоод хар оронд нуугдаж насаараа амьдрах юун нь сайн байхав дээ, Энэ ЗГазар шиг ард түмэн эх орон улсынхаа төлөө ажиллачихаад ард түмэндээ хүндоэгдэн насаараа эх орондоо нүүр бардам жаргалтай амьдрах л жинхэнэ эх орончидод ноогдох хувь тавилан
2021-10-28
34 zar:
34ХУВИА ЗАРАХ ХЭРЭГТЭЙ: ТАТВАРАА сайн аваад , эсвэл борлуулалтын 30 хувийг шууд монгол дансанд авах хэрэгтэй. бүх зардал эрсдэлээ та нар хүлээ гд.
2021-10-28
Их санасан газар долоо хонов!
2021-10-28
Үнэн:
ГАДНЫХАН БОЛ АШГАА Л БОЛНО. ТЭДНИЙ БУРУУ БИШ. ЭНЭ БОЛ БИЗНЭСС. ХАРИН ХАХУУЛЬ АВЧ ЭХ ОРНОО ХУДАЛДСАН ТОДОРХОЙ ТООНЫ ЛАЛАРУУДЫГ АЛСАН Ч БАГАДНА. НЭР НЬ ТОДОРХОЙ ХЭДЭН ХҮН БИЙ. ДАЛД БАС ХЭДЭН ГӨЛӨГ БАЙЖ Л БАЙГАА.
2021-10-28
zochin:
poproh yah ve! Uuriinhuu hariutssan chigleliinhee l ajilaa hii! Shorond hun ulsuglun zarlaad uhlee tsaana chin.
2021-10-28
Баялгаа зараад мөнгөтэй болох ёстой атал дааж давшгүй өрөнд унаадсууж бхйдаг улс орон Монголоос өөр хаана ч байхгүй. Рио Тинто үнэхээр хамгийн муу муухайгаар Монголыг доромжилсон компани. Энд өршөөл гэж байхгүй юмшүү. ОТ зогсох ёстой Рио Тинто байгаль сүйрүүлсэн нөхөн төлбөр агөх ёстой Олон улсын түвшинд залилан мэхлэх гэмт хэргийнхээ төлөө ОУын шүүхэд очих ёстой . Монгол зөөж гаргасан бхялгийнхаа төлбөрийг РТоос нөхөн төлүүлэх ёстой . РТгийн тавьсан өр зээл Монголд хамаагүй
2021-10-27
ИРГЭД БИД ЯГ ЯМАР ЗААЛТЫГ ЯАЖ ӨӨРЧЛӨХ ЁСТОЙ ГЭЖ ШААРДАЖ БУЙГ БАРАГ МЭДЭХГҮЙ ЮМДАА. ТИЙМЭЭС САЙН УУ МУУ ЮУ АЛИЙГ НЬ Ч МЭДЭХГҮЙ. 34 ХУВИА ЗАРААД ТАТВАР ХУРААМЖУУДАА ТУЛТАЛ АВАХ ХЭРЭГТЭЙ ТЭР НЬ ДЭЭР Л ГЭЖ ХАРДАГДАА. МОНГОДЫГ ИХ ДООРД ҮЗЭЖ ДОРОМЖ ХИЙГДСЭН ГЭРЭЭ УЧРААС МОНГОЛЧУУД ҮНЭХЭЭР МАШ ДУРГҮЙ ШҮҮ РИО ТИНТО МОНГОЛД НЭР НҮҮРЭЭ БАРСАН КОМПАНИ 1ЭНТ БОЛСОН ТУЛ ИРГЭД ХӨӨЖ ГАРГА ГЭДЭГ БОЛСОН АЬ ҮНЭН
2021-10-27
Зочин:
Үнэн
2021-10-27
Зочин:
Үнэн
2021-10-27
zochin:
Heden jiliin daraa ovoolson shoroo, evderhii tumriin seg yldeh bh daa. Erdenet bol hot bolson shyy. odoo ch ashiglaj bna. Tatvaraa tulj bna
2021-10-27
Зочин:
Үнэн
Зочин:
Үнэн
Зочин:
70 хувь биш 100 хувь чөлөөлөх ёстой. Өмнөговьд Оюутолгойн хөрөнгөөр барьсан гэж байгаа сургууль цэцэрлэг зэргий ХО-ыг манайд зээлсэн болгож өр болгон бичдэг. Энэ бас хүүтэй үүнийг болиуулох хэрэгтэй. Оюутолгой ХО зогсвол Монгол улс сүйрнэ гэсэн үлгэрээс айх хэрэггүй.
2021-10-27
fgf:
Амжилт хүсэхээс яахав. Наадахаа л сайн хийгээд аваарай.
2021-10-27