Архидан согтуурсан эмээ зээ охиноо төөрүүлжээ
2021-10-27

 

Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн жижүүрийн утсанд иргэн Б-ээс 2021 оны 10 дугаар сарын 21-ний 23.15 цагт “Манай нагац дүү 3 настай Н нь миний ээжийн хамт гадуур явж байгаад алга болсон” гэх дуудлага иржээ. Дуудлага мэдээллийн дагуу тус хэлтсийн нийт бие бүрэлдэхүүн дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд самналт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.

 

Шалгалтын явцад эмээ У нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлж хэрэглэсний улмаас охиныг хаана, хэзээ алга болсныг санахгүй байгаагаа хэлжээ.

 

Цагдаагийн алба хаагчид явсан цаг минут, эзэнгүй балгас, гуу жалга, гудамж зэрэг зам маршрут бүрийг нэг бүрчлэн шалгаж эрэн хайх ажиллагааг шуурхай явуулсны дүнд охиныг Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр .. тоот хаягнаас эсэн мэнд олж, хүүхэд хамгааллын байгууллагад хүлээлгэн өгсөн байна. 

 

Shuud.mn
Сонин хачин
jl:
iim hariutslagagui etseg eh asran hamgaalagchid ni hariutslga hayaal alaal zodood huchindeed ybjl baidag yadagchgui zugeer orhidog dandaa teheer hezee ch bagasahgui iim ger buliin holbogdoltoi herguud malnaas dor humuus
2021-10-27