Р.Чингисийг хотын орлогчоос чөлөөлөх асуудлыг зөвшилцлөө
2021-10-27

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис өөр албан тушаалд шилжин томилогдож байгаатай холбоотойгоор ажлаас нь чөлөөлөх асуудлыг Тэргүүлэгчдийн хуралдаанд зөвшилцөхөөр танилцуулав.

 

 

Р.Чингис нь 2021 оны хоёрдугаар сард Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч, Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын даргаар томилогдсон бөгөөд өөр албан тушаалд шилжин ажиллахаар болсон тул өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна. 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Чингис одоо Дотоодын цэргийн даргаар очихоор тохирсон гэсэн
2021-10-28
Сумьяабалагаа өөрчил. Хот доторх замаа зас.
2021-10-28
Энэ эргүү малыг зайлуулах нь зөв шүү
2021-10-27