КОВИД-19: Шинээр 1625 тохиолдол батлагдаж, 10 хүн нас барлаа
2021-10-28

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн тоон мэдээллийг гаргажээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 1625 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 931 нь Улаанбаатарт, 680 нь орон нутагт, 14 нь зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 41-80 насны 10 хүн нас барсан байна.

 

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 17 619 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 8372 -ын биеийн байдал хөнгөн байгаа бол 363 иргэний бие нэн хүнд байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин