Хятадад нүүрсний үнэ 40 хувиар унажээ
2021-10-28

Хятадад эрчим хүчний нүүрсний фьючерс лхагва гарагт эрс унажээ. Энэ нь нүүрс олборлогч гол мужуудыг нүүрс нөөцлөх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг эрх баригчид үүрэг болгосны дараа зургаа дахь өдөр дараалан нүүрсний үнэ буурч байгаа тохиолдол гэж ВВС мэдээлжээ. 

 

Жэнжоу барааны бирж дээр эрчим хүчний үнэ лхагва гарагт 10 хувиар буурсан байна. Ингэснээр нүүрсний хомстлоос үүдэн өнгөрсөн долоо хоногт эрс өсөж байсан нүүрсний үнэ 40 орчим хувиар буурчээ.

 

Эргэн сануулахад, дэлхийн хамгийн том нүүрс үйлдвэрлэгч, хэрэглэгч улс болох Хятад эрчим хүчний хямралыг даван туулахаар тэмцэж байгаа юм. Энэ улсын нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 60 хувийг дулааны цахилгаан станц үйлдвэрлэдэг бөгөөд нүүрс хомтсоны улмаас энэ улсад эрчим хүчний хямрал нүүрлэж, улмаар хямралыг зохицуулах үүднээс эрчим хүчний хэрэглээнд хязгаарлалт тавьсны дээр эрчим хүчний үнийг чөлөөлсөн. 

 

Түүнчлэн дараагийн алхам болгож зарим нүүрс олборлогч нутгууд дахь нүүрсний агуулахуудыг "цэвэрлэх, сэргээх" ажил явуулахаар болсны дээр эрх баригчдын зөвшөөрөлгүйгээр нүүрс хадгалахыг хориглохоор болжээ. Ингэснээр хэт өссөн нүүрсний үнийг буулгах боломжтой гэж Хятадын эрх баригчид үзэж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Унаж байгаа бол зарахаар болиод өсөхөөр нь дахиж зарах хэрэгтэй
2021-11-01