Хятадын дахин нэг хотод хөл хорио тогтоожээ

Хятадын Хэйхэ хотод өнөөдөр буюу 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн хөл хорио тогтоосон талаар Жэнминь жибао сонин мэдээлжээ.
Ийнхүү хөл хорио тогтоох болсон нь саяхан энэ хотод коронавирусийн халдвар гарсантай холбоотой юм байна. Хэйхэ хот байх Хар мөрөн мужид 10 дугаар сарын 27-ны өдөр коронавирусийн халдварын анхны тохиолдол илэрчээ. Үүний дараа нутгийн гурван иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн байна.
Тиймээс нутгийн эрх баригчид халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор хөл хорио тавьж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хатуу хяналт тавихаар болжээ. Хөл хорио үргэлжлэх хугацаанд бүхий л автобус, такси үйлчилгээг зогсоож, байгууллагуудыг хаах юм байна. Түүнчлэн супермаркет, агуулах, эмийн сангийн ажиллах цагийг хязгаарлаж, олон нийтийн арга хэмжээнүүдийг цуцлан, хүн олноор цуглардаг газруудыг хаажээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ