Сүүлийн тав хоногт 7256 тохиолдол батлагдаж, 51 хүн нас баржээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн тоон мэдээллийг гаргажээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 1636 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 965 нь Улаанбаатарт, 671 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 21-80 насны 12 хүн нас барсан байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 17 349 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 8058 -ын биеийн байдал хөнгөн байгаа бол 364 иргэний бие нэн хүнд байна. Сүүлийн тав хоногт нийтдээ шинээр 7256 тохиолдол батлагдаж, 51 хүн нас баржээ. Тодруулбал,
-
Аравдугаар сарын 25-нд Шинээр1095 иргэнээс халдвар илэрч, 6 хүн нас барлаа
-
Аравдугаар сарын 26-нд Шинээр 1231 тохиолдол батлагдаж, 11 хүн нас барлаа
-
Аравдугаар сарын 27-нд Шинээр 1669 тохиолдол батлагдаж, 12 хүн нас барлаа
-
Аравдугаар сарын 28-нд Шинээр 1625 тохиолдол батлагдаж, 10 хүн нас барсан
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ