Вакцины гуравдугаар тун хийлгэснээс болж хүн нас барсан уу

ЭМЯ-наас коронавирус халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Хэвлэлийн хуралд Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр нарын албаны хүмүүс оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Вакцины гуравдугаар тунгийн талаар сөрөг мэдээлэл гарч байна. Тодруулбал, 73 настай эмэгтэй вакцины гуравдугаар тунгаас хамаарч нас барсан гэх мэдээлэл гараад байна. Энэ асуудалд дүгнэлт гарсан уу?
Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд:
-Нас баралтын шалтгаан нөхцөлийг шүүх эмнэлэг болон эмгэг судлалын шинжилгээгээр тогтоодог. Тухайн хүний нас баралтын шалтгааны хариу гарах болоогүй байна.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Вакцинаас шүуд хамааралтай гэх мэдээлэл гараагүй байгаа. Өөр хүндэтгэн үзэх шалтгаантай. Сүүлийн нэг сарын хугацаанд тухайн иргэний биеийн байдал тааруу байсан гэсэн мэдээлэл байгаа.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ