ФОТО: Нийслэлийн тугийг мандуулж, "Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
2021-10-29
Гэрэл зургийг MPA.mn 

 

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөө, “Монголын нууц товчоо", Монгол Улсын төрийн далбаа, нийслэлийн тугийг мандуулж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. 

 

Уг ёслолд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Шадар сайд С.Амарсайхан  НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нарын албаны хүмүүс оролцов. 

 

Гэрэл зургийг MPA.mn 

 

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Тэртээ 382 жилийн өмнө Ширээ цагаан нууранд анх  Монгол Улсын нийслэлийн шавыг тавьсан гэж үздэг. Түүхийн хуудаснаас ч тийм агуулгатай бичигдсэн байдаг.  Түүнээс хойш Улаанбаатар хот хорь гаруй удаа буйраа  сэлгэж, хатан Туулын хөндийд суурьшсан түүхтэй. Өнгөрсөн үеийн түүх, өв соёлоо хадгалан үлдэх үр хойчдоо өвлүүлэх, залуу үеийнхэнд таниулан сурталчлах зорилгоор жил бүр “Мэлхийт” хөшөөндөө хүндэтгэл үзүүлдэг. Энэхүү дурсгалын хөшөөг Нийслэлийн 355 жилийн ойгоор сүндэрлүүлсэн түүхэн уламжлалтай. Тухайн үед ажиллаж байсан, удирдаж байсан нийслэлийн үе үеийн удирдлагууддаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч морин хуураа дээдлэн уртын дуугаа өвлүүлэн дэлгэрүүлэх, Монголын нууц товчоог мөнхөд эрхэмлэн дээдлэх зарлиг буулгасны дагуу нийслэлийн төрийн захиргааны байгууллагаас жил бүр “Монголын нууц товчоо"-нд хүндэтгэл үзүүлдэг уламжлал хэдийнэ тогтжээ.

 

Бид нийслэлийн өдрийг иргэдийнхээ дунд, тэдний хүсэл эрмэлзлийг илэрхийлсэн, иргэдийн оролцоонд тулгуурласан, хөгжил дэвшил бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт, тохижилт зэрэг иргэдэд чиглэсэн олон талт арга хэмжээг түлхүү зохион байгуулахаар зорин ажиллаж байгаа" гэв. 

 

Г.Мичид

Гэрэл зургийг MPA.mn 
Гэрэл зургийг MPA.mn 
Гэрэл зургийг MPA.mn 
Гэрэл зургийг MPA.mn 
Гэрэл зургийг MPA.mn 
Гэрэл зургийг MPA.mn 

 

Shuud.mn
Сонин хачин
Vaness Gago:
How to Avoid Bitcoin and Cry ptocurrency Scams//Lost Recovery Masters Do you want to recover your lost bitcoin? Do you wish to get your BTC money back that was stolen? To do this, you must establish a connection with the proper agency. Lost Recovery Masters is a Group specializing in instances involving cryptocurrencies and fraudulent investment schemes. It is a private investigative and funds recovery organization. I highly recommend their services to anyone in need of Bitcoin recovery. To get in touch with Lost Recovery Masters and report your issue Contact details below: Website https:// lostrecoverymasters. com/ Support team Mail Support@ lostrecoverymasters. com WhatsApp: +1(204)819-5505.
2023-10-12
Ha ha ha melhiinii durstei chuluund duhaa hurgeed murguj baidag... Yu bodoj baisan bol? Aav eejdee ingej murgudug bolov uu?
2021-11-03
Инээдтэй харагдаж байна. Ямар элэнцгийн мэлхий вэ.
2021-11-01