Өлсгөлөнд нэрвэгдсэн афганчууд хүүхдүүдээ зарж байна
2021-10-29

Энэ оны тавдугаар сараас АНУ болон НАТО-ын цэргүүд Афганистанаас гарч энэ улсыг хэдхэн сарын дотор талибууд зэвсгийн хүчээр хяналтдаа оруулсан юм. Зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэлтэйгээр энэ улсын эдийн засаг хямарч, иргэд нь өлсгөлөнд нэрвэгдэх дээрээ тулаад байгаа талаар олон улсын байгууллагууд дэлхийн нийтэд мэдээлж, тусламжийн гараа сунгахыг уриалсаар байна. НҮБ-ын уриалгаар дэлхийн хэд хэдэн орон Афганистанд тусламжийн гараа сунгахаар болсон юм. Харин энэ тусламж зорьсон газраа хүрэхээс өмнө афганчууд гэр бүлээ өлсгөлөнгөөс аврахын тулд аймшигт алхам хийж байгаа гэнэ. Энэ нь хүүхдээ худалдах явдал. 

 

"Настоящее время" телевизийн суваг хүүхдээ зарсан эцэг эхтэй уулзаж, тэдэнтэй ярилцжээ. Найман настай Ашо охиныг эцэг эх нь өлсөж үхэхгүйн тулд зарсан гэнэ. 


“Энэ бол миний охин, 8 настай. Би хоол хүнсгүй, дээр нь өртэйн улмаас охиноо 3000 доллараар зарсан.Удахгүй охиныг авсан эр ирж, охиныг аваад явна. Надад өөр сонголт байгаагүй. Охиноо зарах нь маш муу хэрэг” хэмээн охины ээж Гульбиби сэтгүүлчид ярьжээ. 


Афганистанд дайн, ган гачгийн улмаас хүнсний хямрал хэдийнэ эхэлсэн юм. Гэр бүлийнхээ үлдсэн гишүүнийг хооллохын тулд эцэг эхчүүд охидоо зарах нь олширсон бөгөөд охидыг худалдан авч байгаа эрчүүд охидыг томрохоор нь эхнэрээ болгоно гэж амалдаг гэнэ. Өөр гэр бүлд очсон хүүхдүүд нь өлсөхгүй байна гэж найдан ийм алхам хийдэг хэмээн эцэг эхчүүд ярьсан байна. 


“Би хоёр охиноо худалдсан. Нэг нь зургаа, нөгөө нь есөн настай. Тэд одоо өөр өөр газар амьдарч байгаа. Өлсгөлөнгөөс болж би ийм алхам хийсэн” Афганистаны иргэн Мохаммад Ассан ярьжээ. 


“Нажиба бол миний охин, би түүнийг 500 доллараар зарсан.Нөхөр нь тал мөнгийг өгсөн, үлдэгдэл мөнгөө өгөөд охиныг авч явах юм. Харин Назияг 11 000 доллараар зарсан. Хоёр жилийн өмнө нь нөхөр нь түүнийг аваад явсан. Харин одоо тэр хоёр идэх хоол хүнсгүй болсон тул манайд ирж, би тэднийг хооллож байна” хэмээн өөр нэгэн эрэгтэй ярьжээ. 


НҮБ-ын мэдээлснээр Афганистаны хүн амын тал хувь нь тун удахгүй өлсгөлөнтэй нүүр тулах гэнэ. Ингэснээр тав хүртэлх насны нэг сая хүүхэд өлсгөлөнгийн улмаас амиа алдах аюул үүсжээ. Өлсгөлөнгийн ирмэг дээр ирсэн 23 сая хүнд туслахад НҮБ-ын Хүнсний хөтөлбөрт сар бүр 230 сая доллар шаардлагатай юм. Харин одоо энэ хөтөлбөрийн санхүүжилтийн ердөө гуравны нэг нь л бүрджээ. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин
энэ афган хүүхэд авъя тусалья гээд ху цаад байгаа нөхдүүд монголоор дүүрэн байгаа хүнд хэцүү амьдралтай лойчихсон эцэг эхтэй хүчирхийлэл дор амьдарч байгаа хүүхдүүдэд эхлээд гараа сунга даа, хөршийнхөө хүүхдэд тусалж ч чадахгүй хэвтэж юууун яасан афган лал
2021-11-04
Зочин:
Бага насны өнчин өрөөсөн хүүхдүүдийг авбал яасан юм бэ..Насанд хүрсэн хүмүүс хэрэггүй биз дээ шашин өөртэй шүү дээ
2021-10-31
Газар ажилчид авъяа. Хятадууд хүн алаад байна хор цацаад
2021-10-30
Zochin:
Наадуул чинь угаасаа ажил хийхгүй сурчихсан хүмүүс дахин хүмүүжинэ гэхэд маш ихмхугацаа нэг үе хэрэгтэй. Хар тамхи, хүүхдээ зарах биш инж авч байгаа л асуудал гэж ойлгож байгаа, шинэ нийгэмд дасаад ажил хийтэл их л юм болно доо
2021-10-30
зочин:
эхлээд өвөрмонголчуудаа Xужаа гэж дарамтлан авилга шаарддагаа боличих...Tэрний дараа л наад хазаруудынхаа асуудалыг тави...өөрсдийгөө яаая гэж байж.
2021-10-29
Бат:
800 зуу гаруй жилийн омно хуний нутагт очсон хазаруудын буруу гэж юу байна. Ямар ч гэсэн эх орон элгэн садантай монголын ур сад юм шуу
2021-10-29
Bat:
Энэ хуухдууд монгол царайтай байгаа биз. Ядаж 100000 хун авчихвал элэг нэгтэн шуу дээ. Бидэнд ажиллах хуч маш их хэрэгтэй. Монгоноос илуу ажиллах хун байж улс орон хогжино. Онгоц нисгэвэл компаниуд зардлыг нь гаргаад онгоцноос тосоод авчихна шуу дээ. Улсаас зардал гарахгуй. Монголчууд Солонгост очоод ажиллаад байгаа биздээ. Гадаад харилцааны яам, ходолморийн яам, засаг ажиллах хэрэгтэй байна. Компаниуд ажилладаг хун байхгуй хэцуу байна.
2021-10-29
Газар ажилчид авъяа. Хятадууд хүн алаад байна хор цацаад
зочин:
эхлээд өвөрмонголчуудаа Xужаа гэж дарамтлан авилга шаарддагаа боличих...Tэрний дараа л наад хазаруудынхаа асуудалыг тави...өөрсдийгөө яаая гэж байж.