COVID-19: Колумбид 3-11 насныхныг вакцинд хамруулна

img

Колумбид 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 3-11 насны хүүхдүүдийг коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд хамруулж эхлэхээр болжээ. Энэ талаар тус улсын Ерөнхийлөгч Иван Дуке Твиттер хуудсан дахь хуудсандаа бичсэн байна. 

 

"Энэ оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Хүүхдийн өдрийг тэмдэглэх хүрээнд 3-11 насны хүүхдүүдийг  Синовак вакцинаар дархлаажуулах ажлаа эхлэхээр төлөвлөж байгаагаа дуулгаж байна"  хэмээн Иван Дуке бичжээ.

 

Өмнө нь Колумби улс зөвхөн насанд хүрсэн иргэд болон 12-оос дээш насныхныг коронавирусийн халдвараас хамгаалах вакцинд хамруулж байлаа. Энэ улсад Пфайзер болон Модерна компанийн вакцинуудыг зөвшөөрсөн бол өнгөрсөн долоо хоногоос Хятадын Синовак компанийн вакциныг бүртгэжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
манай засаг төр бас юм бодооч ээ хүүхдүүдээ вакцинжуулая америкаас хүүхдийн вакцтн оруулаач юу хийгээд бна аа
2021-10-31