Коронавирусийг зориуд гарган авсан гэх хувилбарыг АНУ-ын тагнуул няцаав

Анхлан Хятадын Ухань хотод бүртгэгдэж, улмаар дэлхий даяар тархан цар тахлын хэмжээнд хүрсэн коронавирусийн үүслийг тогтоохоор олон орны эрдэмтэд, шинжээчид ажиллаж, төрөл бүрийн таамаглал дэвшүүлсээр байгаа юм.
Вирус анх тархаж эхэлсний дараахан "коронавирусийг биологийн зэвсэг болгон лабораторид гарган авсан" гэх хувилбар эрчимтэй яригдаж байлаа. Харин энэ хувилбарыг АНУ тагнуулын газар няцаажээ. АНУ-ын Үндэсний тагнуулын газрын захирлын албан ёсны сайт дээр зохих илтгэл нийтлэгдсэн байна.
Ихэнх тагнуулын албад SARS-CoV-2 вирусийг генетикийн өөрчлөлтөд ороогүй гэж үзсэн бол тагнуулын хоёр алба одоо байгаа нотлох баримтуудыг аль нэг хувилбарыг батлахад хангалтгүй гэж үзжээ. Түүнчлэн коронавирусийн анхны халдвар 2019 оны 11 дүгээр сард Уханьд илэрсэн бөгөөд тухайн үед Хятадын эрх баригчид энэ халдварыг чухамхүү коронавирусээр үүсгэгдсэн гэдгийг мэдэж байсан гэдэг нь эргэлзээтэй хэмээн тагнуулын тайланд өгүүлсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ