КОВИД-19: 1188 тохиолдол батлагдаж, 12 хүн нас барлаа
2021-10-31

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн тоон мэдээллийг гаргажээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 1188 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 751 нь Улаанбаатарт, 433 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 41-80 насны 12 хүн нас барсан байна.

 

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 17 727  хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 8568 -ын биеийн байдал хөнгөн байгаа бол 343 иргэний бие нэн хүнд байна. 

 

 

Shuud.mn
Сонин хачин