"Ертөнцийн хязгаарт" ковид илрэв
2021-11-01

"Ертөнцийн хязгаар" гэгддэг, Номхон далайн арал улс болох Тонгад Шинэ Зеландаас ирсэн жуулчнаас коронвавирусийн халдвар илэрсэн талаар Daily Mail мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Шинэ Зеландын жуулчнаас коронавирусийн халдвар илэрсэн нь энэ улсын хувьд цар тахал дэгдсэнээс хойших хугацаанд бүртгэгдсэн анхны тохиолдол гэнэ. Тонга улсын эрх баригчид анх дэлхийд коронавирусийн халдвар дэгдэж эхлэх үеэр л хилээ хаасан тул цар тахлаас сэргийлж чадаж байсан аж. 

 

Энэ улсын эрүүл мэндийн систем нь өвчний дэгдэлтийг давж чадахгүй гэж болгоомжилсны улмаас Тонгагийн эрх баригчид хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр зэхэж байгаа гэнэ. Улмаар 11 дүгээр сарын нэгний даваа гарагт хөл хорио тогтоох талаарх шийдвэр гаргаж болзошгүй гэж хэвлэлүүд мэдээлжээ.

 

Тонга улсын хүн ам 106 мянга бөгөөд хэдийгээр энэ арлын жижиг оронд халдвар илрээгүй ч коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд иргэдээ хамруулж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин