КОВИД-19: Шинэ тохиолдлын тоо 921 болон буурч, 11 хүн нас барлаа
2021-11-01

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагт шинээр 921 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 667 нь Улаанбаатарт, 254 нь орон нутагт бүртгэгджээ.

 

Мөн энэ хугацаанд халдварын улмаас 40-80 насны 11 хүн нас барсан байна. Ингэснээр нийт нас баралт 1672 боллоо. 

 

Эмнэлэгт 16 451 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 360 хүний биеийн байдал нэн хүнд байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Нас баралт их байхад халдвар буурсан байж таарахгүй дээ. Зүй тогтол, шигжлэх ухаан гэдэг үг мэдэх үү. Ингэж хууралтаар бууруулж болдог юм уу.
2021-11-01