ВИДЕО: Өвөр Монголд устөрөгчийн хөдөлгүүрт галт тэрэг явж эхэллээ

Устөрөгчийн түлш дээр суруилсан Хятадын анхны гибрид зүтгүүр Хятадын хойд нутагт тогтмол явж эхэлсэн талаар China Daily мэдээлжээ.

 

Устөрөгчийн зүтгүүрийн төслийг CRRC төмөр замын тээврийн үйлдвэрлэгч болон SPIC эрчим хүчний корпораци хэрэгжүүлж байгаа гэнэ. Энэ төслийн хүрээнд үйлдвэрлэсэн анхны зүтгүүр Өвөр Монгол дахь нүүрсний уурхайг Ляонин муж дахь Жиньжоу боомттой холбох 627 км урт төмөр зам дээр явж эхэлжээ.

 

Устөрөгчийн түлш бүхий гибрид зүтгүүр нь цагт 80 км/цаг хурдлах боломжтой бөгөөд түлшээр бүрэн цэнэглэсэн нөхцөлд 24 цаг ажиллах гэнэ. Энэ хөдөлгүүр нь ажиллах үедээ байгаль орчныг бохирдуулдаггүй гэдгээрээ гол давуу талтай. Ийм зүтгүүр нүүрстөрөгчийн хаягдлыг жилд 96 мянгаар бууруулна гэж тооцоолж байгаа аж.

 

Устөрөгчийн галт тэрэгнүүдийг Япон, АНУ, Дани гэсэн улс орнуудад ашигладаг. 2018 онд Герман улс устөрөгчийн түлшээр ажиллах анхны төмөр замын зорчигчийн хөдлөх бүрэлдэхүүнийг гаргаж байв.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ