Аж ахуй нэгж, байгууллагын тооллого орон даяар эхэллээ
2021-11-01

Үндэсний Статтискийн Хорооноос 5 жил тутамд нэг удаа зохион байгуулдаг Аж ахуй нэгж байгууллагын 2021 оны ээлжит тооллого өнөөдөр /2021.11.01/ улс орон даяар эхэллээ. Энэ удаагийн тооллого toollogo.1212.mn цахим хаягаар явагдана.

 

 

Тооллогонд 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө үүсгэн байгуулагдсан өмчийн бүх хэлбэрийн ААН, байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг хамруулах юм. МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч О.Амартүвшин “МҮХАҮТ-аас өнгөрөгч 05 дугаар сард ковидын дараах эдийн засаг буюу сэргэлт санаачилгыг гаргасан. Одоогийн байдлаар хэлэлцэх шатандаа явж байна. Энэхүү тооллого цаг үеийн хувьд маш их ач холбогдолтой болж байна. Бүх аж ахуй нэгжүүдийн өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа, үйл ажиллагаа явуулж байгаа хэдэн байгууллага байна, зогссон нь хичнээн байгааг тогтоож, тулгамдаж байгаа асуудал юу байна гэх мэт бүх мэдээллийг ҮСХ цуглуулсанаар энэ мэдээлэлд анализ хийж чадна. Цаашлаад төрийн маш олон шийдвэрийн суурь болно. Тиймээс нийт аж ахуй нэгж, байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг ээлжит тооллогондоо идэвхтэй хамрагдахыг уриалж байна” хэмээн хэлэв.

 

Энэхүү toollogo.1212.mn сайтад ААН, байгууллагууд etax буюу татварын мэдээллийн санд нэвтрэх эрхээрээ орж тооллогондоо хамрагдах бөгөөд хувиараа хөдөлмөр эрхлэгчид татварын мэдээллийн санд нэвтрэх эрхгүй бол emongolia системд бүртгэлтэй эрхээрээ хамрагдах боломжтой. 

 

О.Төгөлдөрмаа

Shuud.mn
Сонин хачин