Сиднейн нисэх буудал 590 хоног хаагдсаны эцэст олон улсын нислэг хүлээн авч эхэллээ

Австралийн Сидней хотын нисэх буудал цар тахлын улмаас 590 хоног хаагдсаны эцэст анхны олон улсын нислэгээ хүлээн авсан талаар Регнум агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, 11 дүгээр сарын нэгний 06.00 цагт Сиднейн олон улсын нисэх буудал дээр Лос-Анжелесаас ирсэн онгоц газардсан байна. Энэ нислэгээр ирсэн зорчигчид нь Австрали тивд сүүлийн 1,5 жилийн хугацаанд ирсэн анхны зорчигчид бөгөөд тэд тусгаарлалтад орохгүй, өөр ямар нэг хязгаарлалтад хамаарагдахгүй гэнэ. Эдгээр зорчигчид бүгд вакцины бүрэн тунд хамрагдсан гэж нисэх буудлын захиргаа мэдээлжээ.
Ингэснээр Лос-Анжелесаас ирж эргэн тэр чиглэлд хөөрсөн нислэг 2020 оны гуравдугаар сарын 24-нд Австралийн хил хаагдсанаас хойших анхны нислэг болсон байна. Өмнө нь гагцхүү Австралийн иргэдийг гадаадаас татан авах тусгай үүргийн нислэгүүдийг л үйлдэж байжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ