УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан даатгалын компаниудын мэдээлэлд хариу барилаа
2021-11-01

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын гишүүд Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлээд буй. Тус хуулийн төсөлд жолооч нарын даатгалыг санд хуримтлуулж, эргээд жолооч нарт зориулах, хохирлыг зөв үнэлэх, осол гаргаагүй жолооч нарын даатгалын хураамжийг бууруулах зэрэг асуудлыг тусгаад буй.

 

Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр даатгалын компаниуд мэдээлэл хийж, уг хуулийн төсөл даатгалын салбарыг булшилна хэмээн мэдэгдсэн юм. Компаниуд даатгалыг улс авахаар санаархаж, дөнгөж хөгжиж буй салбарыг унагахаар санаархаж байгааг мэдэгдсэн юм.

 

 

Даатгалын компаниудын мэдээлэлтэй холбогдуулан хуулийн төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан цахим хуудсаараа дамжуулан хариу барьжээ. Тэрбээр "Хэн нэг компани төрийг дарамталж, шантаажилна гэж байхгүй. Жилдээ автомашины сайн дурын гэгч даатгалаас 4 тэрбум, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаас 3 тэрбумыг халаасалдаг даатгалын зарим компани жолооч нарыг үргэлжлүүлэн шулахын тулд 150 сая төгрөгийг хуулийн өөрчлөлтийг муучлах пиар, ТВ, УИХ-ын гишүүдийг хувааж авч лоббидоход зориулж гаргасан байна.

 

Энэ ажлыг нэр бүхий компанийн төлөөлөл Б., Б., Г. нар хариуцан гүйцэтгэж байна. Угтаа энэ бол жолооч нарт нөхөн төлбөрт өгвөл зохих жолооч нарын мөнгө юм. УИХ-ын олон гишүүд компанийн лоббид автахгүй, нийтийн эрх ашгийн талд хатуу байр суурьтай байгаа.

 

Нийтийн эрх ашгийн төлөөх хуулийн төсөл энэ 7 хоногт хэлэлцэгдэнэ!" хэмээн бичжээ. 

 

Б.Хэрлэн

 

Shuud.mn
Сонин хачин
Чоно:
Хувийн луйварчин компаниудад дээрэмдүүлж байхаар төрдөө дээрэмдүүлье, тал нь гэсэн зам харгуй болоод ч гэсэн иргэж ирэх байлгүй.
2021-11-02
Чоно:
Хувийн луйварчин компаниудад дээрэмдүүлж байхаар төрдөө дээрэмдүүлье, тал нь гэсэн зам харгуй болоод ч гэсэн иргэж ирэх байлгүй.
2021-11-02
Чоно:
Хувийн луйварчин компаниудад дээрэмдүүлж байхаар төрдөө дээрэмдүүлье, тал нь гэсэн зам харгуй болоод ч гэсэн иргэж ирэх байлгүй.
2021-11-02
Зөв юм ярьж байна. Даатгалын хэдэн юмнууд бараг зүгээр байж байгаад цатгалдаж байдаг тул түүнийг нь болиулах гэхээр сүйд болцгоож эхэлж байна. Эрүүл мэндийн даатгал гэхэд л хөгшин хүмүүсээс илүү их мөнгө авдаг. Энэ зөөлөн хоолтой хэдхэн амиа бодсон юмнуудын зүгээр авдаг орлгын замыг хааж шударга ажилладаг зарчмыг хэрэгжүүлэх нь зөв.
2021-11-02
Буд:
Энэ залуу уул нь маш зов юм яриад бдаг шуу багабанди болон зарим муу ажилдаг сайд нарыг зайлуулах Оюутолгойн гэрээг хийхэд авилага авсан хумуусийг илчлэж хоронгийг хураах гм маш зов юм яриад хэлээд хэрэгжихгуй бгаа шуу
2021-11-01
Zochin:
Зов шудрага юм яриад бгаа юм даа одоо энэ засгийн зарим муу ажиллаж бгаа шоу хийдэг сайд нарыг зайлуулах ажлыг Аюурсайхан гардан хийхийг хусэж бна шуу амжилт хусье
2021-11-01
Нийгмийн даатгалаа цөлмүүлчихээд, одоо бас нэгийг нэмж өгөх гэж байна уу
2021-11-01
зөв бүр байхгүй болгох хэрэгтэй даатгал сайн дурынх байдал албан хүчээр даатгана цагдаа даатгал байхгүй гээд торгоод явуулахгүй их том лобитой гарууд. Цэвээнжав билүү.гаалийн дарга байсан тэр.лав нэг дарга нь
2021-11-01
zuw
2021-11-01
Зөв шүү. Энэ хэдэн компани жолооч нарыг мөлжиж амь зууж байгааг таслан зогсоох ёстой. Бидний мөнгийг төр аваг
2021-11-01
Нийгмийн даатгалаа цөлмүүлчихээд, одоо бас нэгийг нэмж өгөх гэж байна уу