МАН-ын бүлэг шинээр байгуулах хоёр яамны чиг үүргийг нэмж, өргөтгөжээ
2021-11-01 14:03

 

МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдаанаар шинээр байгуулах яамд, агентлагийн талаар хэлэлцсэн байна. Бүлгийн гишүүд Эдийн засгийн хөгжлийн яам байгуулах саналыг дэмжсэн байна. Ингэхдээ Засгийн газар тус яамыг таван чиг үүрэгтэй байхаар санал болгож, бүлэг чиг үүргийг 11 болгон өргөтгөжээ. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны 7 чиг үүргийг 9 болгон нэмсэн байна.  Мөн Боловсролын ерөнхий газар, Ойн агентлаг байгуулах санал дэмжлээ. Харин Төрийн худалдан авах ажиллагааны агентлагийг Шадар сайдын харьяанд үлдээсэн байна. Мөн жендерийн тэгш байдлын асуудлыг Ерөнхий сайдын харьяанд хэвээр үлдээжээ.

 

Харин тус яамдын сайд нарын томилгооны талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Шадар сайд давхар хариуцах асуудал байхгүй” гэсэн хариултыг өглөө. Тэгэхээр шинээр хоёр сайд томилогдоно гэсэн үг. Харин “И-Монгол академи”-ийн төсвийн асуудлыг дахин ярилцахаар санал нэгджээ. 

 

Б.Хэрлэн

 

Shuud.mn
Сонин хачин
#1:
Больдоо та нар одоо... Засгаа огцруулахын оронд ингэж тэнэгтэж байж хүмүүсийн дургуйг улам хүргэх хэрэг юу байна. Ажиллуулж бгаа троллудынхаа үгээр үг хийдэг болсон юм биш биздээ?
2021-11-01