Л.Оюун-Эрдэнэ: Дубайн гэрээнд эвлэрч болохгүй хэд хэдэн асуудал бий
2021-11-01

-Засгийн газар, Оюутолгойн хөрөнгө оруулагчийн хэлэлцээ үргэлжилж байна. Энэ хэлэлцээний талаар ямар байр суурь илэрхийлэх вэ?

 

Оюутолгой бол гуравдагч улсын хөрөнгө оруулалт орсон түүхэн том ололт. Үүнийг Засгийн газар үгүйсгэхгүй.

 

Оюутолгойн гэрээ хийгдэх явц, далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхтэй холбоотой гарсан Ч.Сайханбилэгийн Засгийн газрын шийдвэрүүдэд эргэж харах зүйлс байгаа. Дубайн гэрээтэй холбоотой хэд хэдэн асуудалтай бид эвлэрч чадахгүй байгаа. Энэ бол Засгийн газрын хуралдаанаар ороогүй баримт бичиг. Сангийн яамаар ороогүй, ЗГХЭГ-аар дамжаагүй, ХЗДХ-ийн сайдаар хянагдаагүй. Нэг хүн субьектив шийдвэр гаргасан учраас бид асуудал үүсгээд байгаа юм. Татварын ашиггүй заалтуудыг санал болгож, батлагдсан. Үүнээс болоод бид татвартай холбоотой асуудлаар Арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан жил гаран үргэлжилж байна.

 

Зардал өсөх тусам бид өрөнд ороод байна. Монгол Улсын Засгийн газар зардал өссөн асуудалд ямар ч буруугүй. ТЭЗҮ болон бусад асуудлыг хөрөнгө оруулагч компани өөрөө хариуцаж байгаа, Засгийн газрыг оруулдаггүй. 34 хувийг эзэмшигч Засгийн газар алдаа гаргаагүй. Тиймээс үүсч байгаа өрөө тэглээч гэж байгаа. Дахиад далд уурхайн зардалтай холбоотой маргаан үүсвэл Засгийн газар хариуцахгүй. Бид Оюутолгой төслийг Монголд үр өгөөжтэй болгох байр сууриндаа хатуу зогсч байгаа.

 

Өмнө Засгийн газрууд буулт хийж, хөрөнгө оруулагчид буулт хийсээр ирсэн. Харин энэ удаа зөвшилцөж, харилцан ашигтай байя гэсэн байр суурийг барьж байгаа.

 


 

Цахим яам бол орон тоог хязгаарлах том бодлого

 

-Шинээр хоёр яам байгуулахаар хэлэлцэж байна. Коронавирусийн үед орон тоо нэмэх нь илүү зардал болох биш үү?

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Бид  ямар бүтцээр ажиллах нь тийм ч сонин биш. Монгол Улс богино хугацаанд хөгжих л хэрэгтэй. Япон, Сингапур зэрэг улсад  тухайн цаг үед ямар ч бүтцийг зохион байгуулах нь Засгийн газрын бүрэн эрхийн асуудал байдаг. Ковилын нөхцөл байдал төрийн захиргааны төв байгууллага шаардаж байхыг үгүйсгэхгүй. Инфляцийг хариуцсан яам хэрэгтэй байхыг үгүйсгэх аргагүй. Бид шийдлээ хурдан гаргах нь л туйлын чухал.

 

 

Манайд гадаад худалдааг хариуцдаг төрийн захиргааны төв байгууллага манайд алга. ГХЯ хариуцаад байгаа юм уу, Сангийн яам хариуцаад байгаа юм уу. Боомтууд, чөлөөт бүс, мэргэжлийн хяналт, наадам зохион байгуулалт, худалдан авах нь Шадар сайдын харьяанд байдаг. Эдийн засгийг хэн хариуцаж байгаа вэ. Сангийн яам сангийн бодлогоо л хариуцаж байгаа. Бид хөгжил төлөвлөдөг, гадаад дотоодын хөрөнгө оруулагчтай уулздаг бүтэцгүй явж ирсэн. Хоёр дахь Сангийн яам биш бодлого төлөвлөдөг байх ёстой. Эдийн засгаа өсгөе гэчихээд эдийн засаг хариуцсан байгууллагагүй байгаа нь эмгэнэл.

 

Төрийн үйлчилгээг цахимжуулаад жилийн хугацаанд тодорхой үр дүнд хүрсэн. Олон бичиг баримт, хүнд суртал, зөвшөөрөл багасч байна. цаашид ч багасах ёстой. Үүний тулд цахим яам байгуулах ёстой. Цахим яамыг шинээр байгуулснаар орон тоо нэмж байгаа биш орон тоог хязгаарлах том бодлого. Бид ирээдүйд замын цагдаа гэрлэн дохиог зохицуулахгүй болох түвшинд очих ёстой. Цахим гарын үсэгтэй болж, цаасны зардлаа нэмэх бодлого руу очих ёстой.

 


Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдөр Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх өдрүүдийн нэг

 

Өнөөдрөөс соёл урлаг, спортын үйл ажиллагааг нээж байгаатай холбогдуулан УОК-оос мэдээлэл хийж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Манай улс цар тахлаас үүдэн зургаан удаагийн хатуу хөл хорио тогтоожээ. Үүнээс болж Монгол Улсын эдийн засаг түүхэндээ хоёр дахь удаагаа хасах баланс руу орсон буюу агшсан. 1992 онд -9.2 хувийн агшилттай байсан. Цар тахлын энэ үед манай улсын эдийн засаг -5.3 хувь руу унаж, 250 орчим мянган ажлын байр эрсдэлд орж, ажлын байргүй болж, олон үйлчилгээний байгууллагууд хаалгаа барьсан. Зөвхөн Монгол Улс биш дэлхий дахин ийм байдалд орсон.

 

Өнөөдөр Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх өдрүүдийн нэг. Өөрөөр хэлбэл, урлаг соёл болон бусад салбарын үйл ажиллагааг нэг шат чөлөөлж, 50 хувийн дүүргэлттэйгээр ажиллах, үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжийг нээж байна.

 

Вакцины нэгдүгээр тунд 69.3 хувь, хоёрдугаар тунд 65.8 хувь нь хамрагджээ. Гуравдугаар тунд 416 мянган хүн хамрагдсан байна. Тиймээс нэг зүйлийг уриалмаар байна. Бидэнд 2.8 сая вакцины нөөц байгаа. Дэлхий дахинд вакцины гуравдугаар тунг хийж эхэлсэн улс цөөхөн бий. Өнөөдрийг хүртэл вакцины  I,II тундаа хамрагдаж чадаагүй олон улс байгаа. Мөн хатуу хөл хориотой улс бий. Гэхдээ Монгол Улс дархлаажуулалтанд цаг алдалгүй хамрагдаж чадсан учир есдүгээр сарын нэгэнд сургалтын үйл ажиллагаагаа нээж чадсан. Дархлаажуулалт эхэлсэн цагаас өнөөдрийг хүртэл хатуу хөл хорио тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл, зургаан хөл хорио тогтоосон цаг үе түүх болон үлдэж байгаа. Тиймээс вакцины гуравдугаар тунд хамрагдах нь туйлын чухал зүйл юм. Тиймээс өнөөдрөөс эхлээд үзвэр үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэдийг түргэвчилсэн шинжилгээ өгөхийг шаардаж байгаа. Түргэвчилсэн шинжилгээ 20.000 төгрөгийн төлбөртэй. Хэрэв гуравдугаар тундаа хамрагдсан бол түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийлгэх шаардлагагүй. Мөн үзвэр үйлчилгээний газруудад явуулын вакцинжуулалтын цэгийг ажиллуулахаар болж байгаа. Цар тахал маш том сорилт болж байна. Цар тахал нь зөвхөн эрүүл мэндийн салбар төдийгүй амьдралын хэв маягийг бүхэлд нь өөрчилсөн. Цар тахал эдийн засгийг маш хүнд нөхцөл байдалд оруулсан. Тэр дундаа аялал жуулчлал үйлчилгээний салбарыг хүнд нөхцөл байдалд оруулсан. Мөн боловсролын салбарыг хүнд нөхцөл байдалд оруулсан. Цар тахлын үеийнхэн гэж хэлэгдэхүйц боловсролын завсардсан нэг үеийг бий болгох хэмжээнд хичээл сургуулийг завсардуулсан. Цар тахал тээвэр, гадаад харилцааг өөрчилсөн. Тиймээс нэг мэдээлэлтэй, нэгдмэл итгэл үнэмшилтэй ойрхон ажиллаж хүнд сорилтыг хэрхэн даван туулах вэ гэдэгт шуурхай арга хэмжээ авах нөхцөл байдад руу орно. Хамтдаа хариуцлагатай байж, гурав дахь тундаа хамрагдаж, дахиж хөл хорио тогтоохгүйн тулд харилцан хариуцлагатай байхыг уриалж байна.

 

Дархлаажуулалтын гуравдугаар тунд зорилтод бүлгийн 50-аас дээш хувь хамрагдсан тохиолдолд өнөөдрийн "Улбар шар түвшин"-ээс "Шар" түвшин рүү шилжүүлэх зорилт тавьж байгаа. " гэж мэдээллээ. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Баатар ах нь бн:
Чи дахиад л том баагаад эхэлээ ш дээ болиоч. Одоо удахгүй наад хогийн чадахгүй байгаа ажлаа өгөх гэж байж яагаад байгаан зүгээр л өрөөндөө сууж бай гэж хичнээн хэлхийм бэ айнн. Гэртээ ирэхээр чинь нэг сайн ороолгоёоо чамайг дээ
2021-11-02
Асашёрьюү:
Далд ор сда минь
2021-11-01