Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан болно
2021-11-02

 

17 дугаар жарны "Цөөвөр" хэмээх төмөр үхэр жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан 2021 оны 11 дүгээр сарын 05-ны 12:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд болно. Тодруулбал, барилдах бөхчүүдийг 11 дүгээр сарын 3, 4-ны өдрүүдийн 10:00-17:00 цагт цахимаар бүртгэнэ.

 

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг Монгол бахархлын өдөр нэртэйгээр тэмдэглэн өнгөрүүлж, бүх нийтээрээ амардаг уламжлалтай.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
100-н жилийн ойгоо хийж чадаагүй хэвтэж үхсэн ацны чинь монгол бахархлын өдөр вэ? Допинг хэрэглэсэн хэдэн махан бөмбөгнүүд барилдаж харагдаач.
2021-11-02