КОВИД-19: 1021 тохиолдол батлагдаж, 10 хүн нас барлаа
2021-11-02

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн тоон мэдээллийг гаргажээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 1021 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 690 нь Улаанбаатарт, 331 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 41-80 насны 10 хүн нас барсан байна.

 

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 15 563 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 7198 -ын биеийн байдал хөнгөн байгаа бол 301 иргэний бие нэн хүнд байна. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Нас баралтаа үнэн зөв мэдээлээч ээ. Хэнээс юугаа нуугаад элийрээд байдаг юм бэ? Тохиолдол бол та нар барьж чадахгүйгээр хаа сайгүй алингаа алдчихсан байгаа, багасч байгаа гэж хэлж болохгүй. Ядаж нас баралтаа зөв мэдээлээд явмаар байхын.
2021-11-02