АНУ-ын насанд хүрсэн хүн амын 70 хувь нь вакцинд хамрагджээ
2021-11-02

АНУ коронавирусийн халдварын тохиолдол болон нас баралтын тоогоороо дэлхийд тэргүүлсээр байгаа юм. Тиймээс вакцинд хамруулах ажлыг эрчимжүүлж, холбооны болон бүс нутгийн төрийн байгууллагуудын албан хаагчдыг албан журмаар вакцинд хамруулах шийдвэр гаргаж байлаа. 

 

Өнөөдрийн байдлаар, АНУ-ын насанд хүрсэн хүн амын 70 хувь нь коронавирусээс сэргийлэх вакцины бүрэн тунд хамрагдсан байна. Харин эхний тунд хамрагдсан хүний тоо 80 хувьд хүрсэн талаар Цагаан ордны Коронавирусийн асуудлаарх зохицуулагч Жеффри Зиентс мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулжээ. 

 

Энд дуулгахад, дэлхий даяар тарьсан нийт тунгийнг тоо долоон тэрбумыг давсан байна. Эдгээрээс хамгийн их буюу 2,3 тунг Хятад, 1,1 их наяд тунг Энэтхэгт, 0,4 тэрбум тунг АНУ-д тарьжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин