Цар тахлын улмаас амиа хорлолт нэмэгджээ
2021-11-02

2020 онд амиа хорлолт нэмэгдсэн нь коронавирусийн цар тахалтай холбоотой асуудлуудын шууд үр дагавар гэж Японы эрх баригчид үзжээ.

 

Японы сайд нарын танхимын хурлаар баталсан илтгэл өгүүлснээр 2020 онд амиа хорлолтын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11 хувиар өссөн байна. Тэр дундаа хагас цагийн болон түр ажил эрхэлдэг байсан эмэгтэйчүүдийн дунд амиа хорлох явдал нэмэгджээ. Энэ салбарынхан коронавирусийн цар тахлын улмаас авч хэрэгжүүлсэн хязгаарлалтуудын улмаас ажлаас халагдах, цалин нь буурах зэрэг эрсдэлд илүүтэй өртөж байсан аж. 

 

Илтгэлд өгүүлснээр, 2019 онд Японд 1978 оноос хойших хамгийн бага амиа хорлолт бүртгэгдсэн гэнэ. Энэ улсад 2020 он хүртэл 10 жилийн туршид амиа хорлох үзэгдэл багасаж байсан ч цар тахлын жилд энэ үзүүлэлт өссөн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин