Б.Энхбаяр гишүүн цагдаа, прокурорын байгууллагын дарга нараас "шалгалт" авлаа
2021-11-02

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Тайван жагсаал цуглаан хийх нь иргэний эрх. Гэтэл цар тахлын үед иргэдийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан жишээ олон байна. Иргэн Э.Одбаярыг цагдан хорьсон үндэслэл тодорхойгүй байна. Ямар үндэслэлээр цагдан хорьсон бэ гэсэн асуултад

 

Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат: Энэ танхимд эрүүгийн хэргийн талаар нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Э.Одбаяр өмнө нь эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан байхдаа таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн үндэслэлээр цагдан хорьсон гэсэн хариултыг өглөө.

 

Харин энэ хариулт хангалтгүй байснаас үүдэн хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр цагдаа, прокурорын байгууллагын удирдлагуудаас “шалгалт” авлаа.

 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Монгол Улсын Үндсэн хуульд заасан итгэл үнэмшилтэй байх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө хоёр ямар ялгаатай ойлголт вэ” гэсэн асуултыг хуулийн байгууллагын удирдлагуудаас асуулаа.

 

 

Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат өөрийн бодлоо хэлсэн бол, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир хуулийн ном харж уншлаа. Хуулийн байгууллагын дарга нарын хариулт  хангалттай байсангүй бололтой.

 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир гишүүний асуултад хариулахдаа иргэн О-г цагдан хорьсон үндэслэл нь дахин гэмт хэрэг үйлдсэн гэсэн. Сая Мөнхцэцэг гишүүн асуулт асуугаад хариулт өгсөнгүй. Нууц гэнэ. Мөнхцэцэг гишүүний асуулт хэргийн дотор руу ороогүй. Цагдан хорих 4 үндэслэлээр алинаар нь цагдан хорьсон бэ гэж асуусан. Энд нууцлаад байх шаардлага байхгүй. Би энэ асуултыг дахиад асууя. Нууц гэсэн хуулиа аваад ир. Хуульд заасан ийм асуудлаар хуулиас давсан тайлбар хэлж, нууц гээд сууж байгаа хүмүүс цаашид хүний эрхийг яахыг төсөөлж чадахгүй байна” хэмээн хатуухан сануулгатайгаар асуултыг дахин давтав.

 

Хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "шалгалт"-ынхаа хариуг хуулийн байгууллагын удирдлагуудад тайлбарлаж өглөө. Тэрбээр "Үндсэн хууль заасан итгэл үнэмшилтэй байх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө хоёр туйлын өөр ялгаатай. Та бүхэн ялгаагүй мэт хариулсан. Энэ хуулийн сургуулийн нэгдүгээр курст заадаг суурь ойлголт.

 

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар итгэл үнэмшилтэй байх эрх бол хүний салшгүй дөрвөн эрхийн нэг. Итгэл үнэмшилтэй байх эрхийг дайн болон онц байдлын үед ч хууль тогтоогч хууль гаргаж хязгаарлахыг Үндсэн хуулиар хориглодог. Хэн ч халдаж болдоггүй эрх.

 

Харин үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хууль тогтоогч хууль гаргаж хязгаарлаж болдог. Ийм том ялгаатай. Хүний эрхийн суурь эрхийн онцлог, ялгааг хууль сахиулагч, хуулийг хэрэглэгч байгууллагын удирдлагууд мэдэхгүй байгаад харамсаж байгаа"-аа илэрхийллээ.

 


 

ХЭҮК: Монголд тайван жагсаал хийх орон зай хумигдах эрсдэлтэй байна

 

Хүний эрхийн дэд хорооны өнөөдрийн хуралдаанаар хүний эрхийн асуудал, жагсаал цуглаан хийх тухай хуулийн хэрэгжилтийн талаар хэлэлцэж байна.

 

 

ХЭҮК-ын дарга Г.Нарантуяа “ХҮЭК-оос Монгол Улсад хүний тайван жагсах, хуран чуулах эрх чөлөөгөө эдлэх батлагаа хэврэг, энэ орон зай цаашид улам хумигдах эрсдэлтэй гэж дүгнэж байна. Үүний суурь шалтгаан нь тайван жагсаал цуглаан зохион байгуулах, ялангуяа улс төрийн өнгө аястай, төрийн бодлого үйл ажиллагааг шүүмжлэхэд айж цэрвэх, хачирхах, хардах төрийн албан хаагчдын хандлагатай холбоотой” гэж тайлбарлаж байна. Мөн “Коронавирусийн халдварын үед жагсаал цуглааныг Засаг даргын захирамжаар хязгаарласан нь хүний эрхийн зарчимд нийцэхгүй байна. Мэдэгдэх , бүртгэх гэж нэрлэсэн ч үнэн хэрэгтээ зөвшөөрөл авах механизм байгаа тохиолдолд Д.Монголхүү, Э.Одбаяр болон хууль сахиулах үүрэгтэй цагдаагийн албан хаагчдын хооронд маргаан тэмцэл тасрахгүй. Үзэл бодол, итгэл үнэмшилтэй иргэд эрүү, зөрчлийн хэрэгт холбогдож, баривчлагдаж, хууль сахиулсан цагдаагийн энгийн албан хаагч ажил амьдралаараа хохирсоор байх болно” гэдгийг тэрбээр онцолж байна.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Энхбаяр гишүүн Прокурор Цагдаагийн дарга нарын Хүний эрх гэж юу байдаг тухай мэддэггүй, дарга нар соц ойлголтоосоо салаагүйг шууд ил болголоо, баяр хүргэе! Хүний эрхийн хичээлийг Хуулийн бүх сургуулиас гадна ЕБСургуульд хүртэл заах , Прокурор, шүүх, цагдаагийн албанд томилогдоход заавал шалгадаг болох, Төрийн бүх албаны чиглэлээр ч мэдлэгтэй болгох нь чухал. Жагсаалыг зөвшөөрөл аьахгүйгээр хийж болохыг хуульд заагааүй, зөвхөн мэдэгдээд, тэр дагуу цагдаа хэв журам сахиулах үүрэгтэй. Гэтэл мушгин гуйвуулж жагсахыг хориглож харгислал явуулсаар ирсэн.
2021-11-03
Тойргийнх нь өндөр настан:
Энхээээ гишүүн ч мундагиймааа. Оюукагийн оронд ЕС болж байгаа гэлүү. Болж бн дэмжинэээ хүүгэээ.
2021-11-03
irgen:
Enkhbayar tand bayarlalaa
2021-11-03
ds:
hen 1 erh medelten ambanii devshuulj bgaa huuliin deed udirdlguudad huulia deedelj murddug hun baidag ym uu? suuliin 30 jil tiim erhemiig olj haraagui ym bn.
2021-11-03
Mash sain
2021-11-03
Зочин:
Энхбаяраа чи минь дүү минь яг энэ асуудалаарай явж энэ битүү хуулинд жаахан агаар оруулаад өгөөч.... Бид гууяа. Өршөөгөөч..?????
2021-11-02