Өвөр Монголын компаниуд нүүрсний үнээ буулгажээ
2021-11-03

Өвөр Монголын нүүрсний хэд хэдэн компани эрчим хүчний нүүрсний үнээ тонн нь 1000 юаниас бага болгон бууруулсан талаар Хятадын Хөгжил, шинэчлэлийн үндэсний комисс мэдэгджээ. 

 

Global Times сонины мэдээлснээр Yitai Group, Mengtai Group, Huineng Group, Xinglong Group гэсэн Өвөр Монголын дөрвөн компани 5500 килокалоритай эрчим хүчний нүүрсний үнээ 1000 юаниас бага байлгах санаачилга гаргасан гэнэ. Ингэснээр Жэнжоу бирж дээрх эрчим хүчний нүүрсний фьючерс мягмар гарагт 902,80 юаниар борлуулагдсан нь 10 дугаар сард хүрсэн 1982 юанийн үнээс хоёр дахин бага үзүүлэлт юм. 

 

 

Хятадад нүүрсний хомстол зэрэг олон шалтгааны улмаас эрчим хүчний хямрал нүүрлэж, улмаар хямралыг туулах үүднээс Хятадын эрх баригчид Өвөр Монголын уурхайнуудыг нүүрс олборлолтоо нэмэгдүүлэхийг үүрэг болгож байлаа. Мөн өнгөрсөн сард Хятадад нүүрсний үнэ эрс өсөж, энэ нь эрчим хүчний үйлдвэрлэлд ихээхэн цохилт болж байсан юм. Улмаар Хятадын эрх баригчид нүүрсний үнийг зохицуулах боломжийг авч хэлэлцэж байгаа талаарх мэдээлэл гарсны дараа нүүрсний үнэ буурч эхэлсэн бөгөөд энэ удаад ийнхүү Өвөр Монголын нүүрсний компаниуд үнээ буулгажээ.


 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
үнэн:
Хятадын Компани шүү.ӨМчуудад ямар компани байх вэ дээ.
2021-11-03