Өвөр Монголд COVID-19 халдварын зургаан тохиолдол бүртгэгджээ
2021-11-03

Мягмар гарагт Хятадад коронавирусийн халдварын дотоодын тохиолдол 93 бүртгэгдсэн талаар БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хороо мэдээлснийг Синхуа агентлаг дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлуудын 35 нь Хар мөрөн мужид, Хэйбэй, Ганьшү мужуудад тус бүр 14, Бээжинд ес, Өвөр Монголд зургаа, Чунцин хот болон Цинхай мужид тус бүр дөрөв, Жянси, Юньнань, Ниншя-Хотонгийн өөртөө засах оронд тус бүр хоёр, Сычуань мужид нэг бүртгэгдсэн байна. 

 

Мөн 11 дүгээр сарын хоёрны мягмар гарагт хилийн чанадаас ирсэн 16 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ.

 

Энд дуулгахад, 10 дугаар сарын дунд үеэс эхлэн Хятадын голчлон хойд бүс нутгуудаар коронавирусийн халдварын дэгдэлт дахин гарч, улмаар богино хугацаанд халдварын тархалтыг хяналтдаа оруулахын тулд эрх баригчид нь хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа юм. Халдвар ихээр илэрсэн Өвөр Монголд хязгаарлалтын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн улмаас манай улстай хиллэдэг Эрээн болон Сэхээ боомтууд хаагдсан бөгөөд дотоодын нислэгийг ч зогсоож, хотуудын бүх хүн амыг шинжилгээнд хамруулах, ариутгал хийх ажил үргэлжилж байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин