КОВИД-19: 1434 тохиолдол батлагдаж, 12 хүн нас барлаа
2021-11-03

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн тоон мэдээллийг гаргажээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 1434 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 1043 нь Улаанбаатарт, 390 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 41-80 насны 12 хүн нас барсан байна.

 

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 15 299  хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 7014 -ын биеийн байдал хөнгөн байгаа бол 295 иргэний бие нэн хүнд байна. 

 

 

Shuud.mn
Сонин хачин