Ч.Хүрэлбаатар: Төр данхайх тал руугаа явж байна
2021-11-03

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын өргөн мэдүүлсэн Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.

 

Хуулийн төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Ашгийн төлөө аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг ААН-үүдэд жолоочийн албан журмын даатгалын тусгай зөвшөөрлийг олгосон. Ашгийн төлөө байгууллага эрхэлснээр хуулийн үндсэн зорилго хэрэгжихэд хүндрэл үүссэн.

 

 

Хуулийн үндсэн зорилго нь жолоочийн эрх ашгийг хамгаалах, хохирлыг барагдуулах байтал ашиг олох зорилгоор гажуудуулсан. Мөн ашгийн төлөө байгууллагууд хариуцсанаар зам тээврийн ослыг бууруулах бодлого орхигдож ирсэн.

 

...Хуулийн гажуудлаас дурдвал, цагдаагийн тодорхойлолт заавал шаарддагаас болж, цагдаа ирж зөрчлийн оноо хасаж, торгодог учраас даатгуулагч иргэд захиргааны арга хэмжээ авахуулахгүйн тулд хувиасаа зардал гаргаж, даатгалын төлбөр нь компанийн ашиг болж үлддэг.

 

Тиймээс хууль санаачлагчид энэ ажлыг ашгийн бус хэлбэрээр зохион байгуулахаар төсөлд тусгасан” гэдгийг хэлж байна.

 

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хууль санаачлагчаас хариулт авч байна.

 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Хуулийн нэмэлт өөрчлөлтийн зорилгыг сайн ойлгосонгүй. Хувийн хэвшлийн компаниуд ашигтай ажиллаж болохгүй гэж үзээд байгаа юм уу. Сайн явж байгаа зүйлийг заавал бусниулах хэрэг байна уу? Энэ зохицуулалтаар ослын тоо буурна гэдэгт би эргэлзэж байна.

 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Хуулийн зорилго маш тодорхой байгаа. Жолооч нарын хохирлыг бодитоор үнэлж, ослын хохирлыг бүрэн гүйцэд олгодог болно. Зам тээврийн ослыг бууруулахад жолоочийн хариуцлагын албан журмын даатгал уялдаж байх ёстой. Төр албадлагын аргаар жолооч нараас мөнгө авч байгаа бол тэдний эрх ашгийг хамгаалсан бодлогын арга хэмжээнд чиглүүлэх ёстой.

 

Даатгалын компаниуд олон төрлийн даатгалын үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг ашгийн бус этгээд хариуцъя гэхээр даатгалын компаниуд хүнд байдалд орно гэдгийг сонсохоор эргэлзээ төрж байна. Даатгалын салбар чинь ийм эрүүл бус болчихсон юм уу. Бусад бүтээгдэхүүн нь хөгжих чадваргүй болсон юм уу.

 

Жолоочийн хариуцлагын даатгал ашиг сонирхлын зарчмаар олон жил явсан. Сая гаруй жолооч даатгал төлж байгаа учраас асуудлыг засаж залруулахыг зорьсон. Даатгалын салбарын хөгжилд ч хэрэгтэй. Бүтээгдэхүүнээрээ өрсөлдөнө, даатгуулагч иргэдийн итгэлийг олно, хүрээллийг нэмнэ, шинэ бүтээгдэхүүн гаргаж өрсөлдөнө. Түүнээс биш хэсэг улстөрчидтэй нийлээд иргэдийн мөнгийг албан журмаар хурааж, ашиг олох нь бизнесийн зөв зарчим биш.

 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Т.Аюурсайхан гишүүнээ та хэний эрх ашгийг хамгаалах гээд байна вэ. Хуулийнхаа үзэл санааг ойлгож байна уу?

 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: УИХ-ын гишүүд та бид тангараг өргөсөн. Хуулийг санаачилсан гишүүд нийт иргэний эрх ашгийн төлөө ажиллаж байгаа. Доржханд гишүүн та “Монре” даатгалын 88.5 хувийг гэр бүлийнхээ гишүүний нэр дээр эзэмшиж байгаа. Тэгэхээр энэ хэлэлцүүлэгт та ашиг сонихрлын зөрчилтэй. Та тангараг өргөхдөө нийт иргэний эрх ашгийн төлөө ашиг сонихрлын зөрчлөөс ангид ажиллана гэсэн. Таны Монре даатгал 2020 онд 2.3 тэрбум төгрөгийг хурааж, 1.5 тэрбумыг жолооч нарт олгосон байна. Та энд хувийн ашгаа өсгөх буюу хамгаалахын тулд УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлж болохгүй. Та хэлэлцүүлэгт оролцож болохгүй, санал хураалтад оролцож болохгүй хуультай. Хэрвээ оролцвол ҮХЦ дээр асуудал үүснэ. Тангаргаасаа няцсан, хууль дээдлэх зарчмыг зөрчинө. Та УИХ-д хувийн бизнесийг дэмжиж, ашиг орлогыг нэмэгдүүлэх гэж орж ирээгүй шүү.  Миний сануулгыг хүлээж авахгүй бол би таныг өргөсөн тангаргаасаа няцсан хэргээр ҮХЦ-д асуудал үүсгэнэ.

 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Төр данхайх тал руугаа явлаа. Яам, агентлаг нэмж байгуулж байна. Төсөв тэлж байна. Энэ бол буруу. Одоо хувийн даатгалын компаниуд ашигтай ажиллаж байгаа учраас төр энд орж ирээд хийнэ гэдэг зүйл яригдаж байна. Энэ хандлага маш буруу шүү. Албан журмын даатгал хувийн даатгалын компаниудаар явах ёстой. Даатгалын компаниуд ажил дутуу хийж байж магадгүй. Тэрийг заавал төр хийх албагүй. Албан журмын даатгалын хуулинд байгаа дутуу зүйлийг төр авч хийнэ гээд даахгүй нохой булуу хураахын замаар явах гээд байна. Хувийн хэвшлийг намнах биш дэмжих чиглэл руу явбал зөв болов уу. Амаргүй цаг үед даатгалын салбар улам сайн ажиллаж, хүрээгээ сайн тэлээсэй, эдийн засагт томхон байр эзлээсэй гэж бодож байна.

 

 

Ийн гишүүд асуулт асууж, хариултаа авсны дараа санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувийн саналаар уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Батлут танилцуулахаар болов.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Tur avaad ymarch hereggui uzleg bna arai gej mashin avaad 22000 tug uguud hudlaa unen ni medegdehgui tentsrhgui gesen bichgeer daramtalna avto. Zamiin tulbur buten jileer uguud urgelj tsoorhoi zamaar yvna , zam teevriin yaamnii utaanii tatvar aar jild heden mod tarij bgaa ve
2021-11-06
Монгол:
Хувийн компанийн орлогыг төрийн хүчирхийллийг хэрэгсэл буюу цагдаагаас олж өгч болох уу
2021-11-04
zochin:
Hurelbaatar gishuunii helj baigaa unen shuu. Ter Eruul mendiin daatgalin sanhuujiltee buren egch chedehgui baij odoo bas joloochiin hariutslagin daatgalig ter hariutsna gedeg yu l bol doo. Daahgui nohoi buluu huraana gedeg ug unen ug dee.
2021-11-04
Зочин:
Доржханд нусгай хүүхэд өдийд ингэж хувийн эрх ашигаа бодож болохгүй
2021-11-04
dfdf:
За Хүрэлбаатар юу гээ л хуцаад байдын. Энэний эдийн засаг мэддэг бол худлаа байх. ОЛон жил манай улсын эдийн засгийг атгасан хүншд.
2021-11-04
Энэ мэдлэггуй хар масс улсын хагжил үр хүүхддээ лай болж бна. Лалрууд ном сонин цншиж хөгжөөёэй. Чөлөөт зах зээл гэж бүгд тунхагласан бол энэ замаараа явах ёстой. Төр хуцалгүй ажлаа хий. Бизнез ажлаа сайжруул.Болоо. энэ хууль явгүй
2021-11-03
MIG daatgal zailaarai:
Mongoliin daatgal bol deerem shuu, nohon olgovor ogj chadahgui ogoh gej boon Um bolno.
2021-11-03
Zochin:
Medeej huuliigsaijruulah l gej hiij bgaag oilgoj bn. Gehdee daatguulagchtai haritsdag udur tutmiin buyu har bor ajliig ni shineer bguulagdah gants kompani hiihed garah zardliig sain totsohgui bol urgui zardal boloh vii.Odoo ene ajliig ni daatgaliin kompaniud hiigeed yavdag.
2021-11-03
Daatgal.n companiudaa changalna uu, bolohoo bailaa ged tur oroltsdogoo bolih heregtei, tur oroltsood deerdej shiidsen yum bn? Huuliaraa zasaglaj ajlaa hiine u, elii yum be
2021-11-03
Монгол:
Хувийн компанийн орлогыг төрийн хүчирхийллийг хэрэгсэл буюу цагдаагаас олж өгч болох уу
2021-11-03
LAlaraa lalar
2021-11-03
Зочин:
Тэр Х.Ганхуяг гэгч эсэргүүцэж байгаа бол гайгүй л хууль бололтой.
2021-11-03
ТА-г цомотгооч:
Ллруудаа
2021-11-03
zochin:
Tur huchgui jijig baih ni ene nuhuriin humsalgaand ashigtai baij medeh um.
2021-11-03
аааааа:
ард олон дэмжиж бн
2021-11-03
Эмгэн хумс Хүрэлбаатар,халтар царайт Доржханд хоёроор төр дутахгүй шүү.Дандаа ард түмний эсрэг хуцаж явдаг.2024-оны сонгууль болно ш дээ.
2021-11-03
Дох анд аа чи тэгээд зогсчоорой. Авгай шүү юмаа захир. Ийм зүйлд чи оролцох шаардлагагүй.
2021-11-03
зочин:
төр данхайж байна шүү
2021-11-03
zz:
хүрэлээ та ард түмнийгээ бодож байгаагүй байх. Ядаж нэг удаа ч болов хэрэгтэй юм хийж үзээч.
2021-11-03
зочин:
энэ хэдхэн компани бүх даатгалын гэх компанийг төлөөлөхгүй байхаа. Монопол байгаашдээ даатгалын зах зээл дээр энэ хэд. ер нь тэгээд хэн хэний төлөө дугарч байгаа нь харагдаж байна. Жолооч нар даатгалаа төлөөд түүнийхээ үр дүнг хүртэж чадаагүй. Тэгээд өмнө нь яагаал эндээ санаа тавьдаггүй байсан юм бэ
2021-11-03
Зөв шүү:
Төр Машин засна гэж үлгэр шүү. Баахан дарга нарийн бичиг, Даатгалыг Даргын гарын үсгээр хийнэ гэж жонкуурсан юм болно. Хувийн компануудын ажлыг төр ашиг харахгүй хийнэ гэж юу солиороод бнаа. Ашигтай ажиллаж байж компани, ДААТГАЛУУД Томорч өсөж хөгжинө биз дээ. Өөрөө бас Даатгалын компанитай. Юу вэ.
2021-11-03
ХҮН намаас:
Энэ Доржханд гэж шалчигнасан янзын эргүү дагз шүү. Ханд нэрэндээ таарсан хаа хамаагүй юманд дандаа худлаа хандарч явдаг нөхөр.
2021-11-03