Агаарын тээврийн компани вакцин тариулаагүй ажилтнуудаа олноор нь чөлөөлжээ

img

Канадын агаарын тээврийн томоохон компани болох  Air Canada коронавирусийн халдвараас сэргийлэх вакцин тариулахаас татгалзсан 800 гаруй ажилтнаа ажлаас нь чөлөөлжээ. Энэ талаар Регнум агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, тус компанийн нисгэгч, онгоцны үйлчлэгч болон бусад ажилтан гээд нийт 27 мянган ажилтан вакцинд хамрагджээ. Харин вакцин тариулахаас татгалзсан 800 гаруй хүнийг цалингүйгээр ажлаас нь түр чөлөөлсөн байна. 

 

Энд дуулгахад, Канадад коронавирусийн тархалтыг хязгаарлах үүднээс авч хэрэгжүүлэх арга хэмжээг чангатгасан юм. Ингэснээр коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдаагүй хүмүүс агаарын болон төмөр замын тээврээр зорчих боломжгүй болсон байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ