Өмнөд Африкийн зохиолч Букерийн шагнал хүртэв
2021-11-04

Утга зохиолын Букерийн шагналыг энэ онд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын зохиолч Дэймон Гэлгут "Амлалт" романаараа хүртжээ. Энэ зохиолд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үеийн цагаан арьст фермерүүд болон түүний өнгөт арьст зарц эмэгтэй хоорондын харилцааны талаар өгүүлэх аж.

 

"Би үнэхээр их талархаж байна" хэмээн Дэймон Гэлгут Лондон хотод 11 дүгээр сарын гуравны өдөр болсон ёслолын арга хэмжээний үеэр мэдэгдсэн байна.

 

Зохиолч Дэймон Гэлгут Букерийн шагналын нэр дэвшигчдийн жагсаалтад гурвантаа багтаж байсан аж. Өмнө нь 2003, 2010 онуудад багтаж байсан бол энэ удаад ийнхүү Букерийн шагналын эзэн болжээ. Нэр хүндтэй энэ шагналыг 50 мянган фунт дагалдах аж. 

 

Гэлгутийн шагнал хүртсэн амлалт романд 40 жилийн тэртээх үйл явдлыг өгүүлэх бөгөөд фермийн эзэгтэй зарцынхаа амьдарч буй байрыг бэлэглэнэ хэмээн амалдаг. Гэвч тэд энэ амлалтаа огтхон ч биелүүлдэггүй аж.


"Энэ зохиолд секс, хар тамхи, буудалцаан гэсэн төрөл бүрийн үйл явдал гарах бөгөөд энэ романд драматизм, сөргөлдөөн, үхэл гээд бүгд бий. Мөн гэнэт хошигнолтой ч таарна" хэмээн ВВС агентлагийн тоймч Ребекка Жонс өгүүлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин