Өвөр Монголоос шинэ төрлийн үлэг гүрвэлийн яс олджээ
2021-11-04

Хятадын палеонтологичид урд сээр нурууны хэсэг нь өвөрмөц, эрвээхий хэлбэртэй, үүгээрээс бусад төрлийн троодонтидуудаас ялгарах үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл нээснээ зарлажээ. 

 

Жэнминь жибао сонины мэдээлснээр, судалгааны багийнхан Өвөр Монголоос энэ үлэг гүрвэлийн ясыг олсон байна. Олдворын гавлын яс бараг бүтнээрээ хадгалагдан үлдсэн байсан бөгөөд гавлын ясны урт 12см, гүрвэлийн биеийн урт 1 метр гэнэ. 

 

Хятадын Шинжлэх ухааны академийн сээр нуруутны палеонтологи ба палеоантропологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Пэй Жуйгийн өгүүлснээр энэ үлэг гүрвэл нь ойролцоогоор 83-70 сая жилийн өмнөх дээд цэрдийн үед хамаарах аж. Энэхүү олдвор нь Зүүн Хойд Ази дахь хожуу цэрдийн галвын үеийн экологийн өөрчлөлтүүдийг судлах, хуурай газрын амьтдын био олон янз байдлыг судлахад чухал ач холбогдолтой хэмээн тэрбээр онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин