Хятад 2025 он гэхэд нүүрсний хэрэглээгээ бууруулна
2021-11-04

БНХАУ 2025 он гэхэд нүүрсний хэрэглээгээ бууруулах гэнэ. Ийм мэдэгдлийг Глазгод болсон уур амьсгалын өөрчлөлтийн бага хурлын дараа БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн улсын хороо хийснийг Синхуа дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Хятад улс 2025 он гэхэд нүүрсний хэрэглээгээ 1,8 хувиар бууруулахаар болсон гэнэ. Энэ улсад сүүлийн 15 жилийн хугацаанд дулааны цахилгаан станцуудын нүүрс ашиглалт 17,4 хувиар буурсан байна. 2025 он гэхэд дулааны цахилгаан станцууд нэг киловатт цагт 305,5 грамм нүүрс зарцуулдаг өнөөгийн үзүүлэлтийг 300 грамм болгон бууруулах зорилт тавьжээ. 

 

Энд дуулгахад, Хятад улс өмнө нь 2030 он гэхэд нүүрсхүчлийн хаягдлыг бууруулж, 2060 он гэхэд нүүрснээс хараат бус болох зорилт тавьж, үүнийхээ хүрээнд олон нүүрсний уурхайнуудыг хааж байв. Гэсэн ч тус улсад эрчим хүчний хямрал нүүрлэж, нүүрс олборлолтыг дахин сэргээхээс аргагүй болсон юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин