Ковидын дараах эмгэгийн үед хэрэглэж болохгүй хүнс
2021-11-04

Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүст "удаан ковид" гэж нэрлэгдэх ковидын дараах эмгэгүүд үүсэж байгаа талаар мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа юм. Ийм хямралын үед зохистой хооллох нь нэн чухал бөгөөд үрэвслийг сэдрээдэг бүтээгдэхүүнүүд хэрэглэхгүй байхыг Оросын эмч зөвлөжээ. 

 

Оросын Хоолоор эмчлэх, хоолны дэглэмийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, анагаах ухааны доктор Михаил Гинзбургийн өгүүлснээр "ковидын дараах эмгэг" нь бие организмд үрэвсэл эрс нэмэгдэх явц гэнэ. Тиймээс элсэн чихэр, шигшсэн гурил, төмс, цагаан будаанаас татгалзахыг зөвлөсөн байна. Түүнчлэн далдуу модны тос, наранцэцгийн болон эрдэнэ шишийн тос, маргарин, улаан мах, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, зайдас, хэт боловсруулсан бүтээгдэхүүн идэхгүй байхыг зөвлөжээ. 

 

Хоол судлаач эмчийн зөвлөснөөр, хүнсэндээ далайн загас, чидун жимсний тос зэрэг Омега-3-аар баялаг бүтээгдэхүүн хэрэглэх нь зүйтэй гэнэ. Түүнчлэн аль болох их ногоо, жимс, элсэн чихэргүй сүүн бүтээгдэхүүн, овъёос, бүхэл үрийн талх, бор будаа хэрэглэвэл биеийн байдал хурдан тэнхрэхэд нөлөөлнө гэж эмч зөвлөсөн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин