Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тойрог замын ТЭЗҮ боловсруулах чиглэл өглөө
2021-11-04

Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хороо хуралдлаа. Хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалдаг. Тэрбээр хуралдааны эхэнд иргэдийг дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдахыг уриалаад, ирэх оны төсвөөс 420 тэрбум төгрөг нийслэлд анх удаа шийдэж өгч байгааг онцлон тэмдэглэсэн юм. Өмнө нь замын түгжрэл, түүнийг тойрсон асуудалд жилд 30-50 тэрбум төгрөг зарцуулдаг байсан бол ирэх оноос 420 болж, автозамын түгжрэлийг бууруулах ажлыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлэхээр болж байна.

 

 

Иргэд нийслэлийн автозамын түгжрэлд өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг өнгөрүүлдэг, энэ алдсан боломжийн нийт өртөг 2.7 их наяд төгрөг, байдал хэвээр үргэлжилбэл 2025 он гэхэд энэ тоо 24 их наяд болох тооцоо судалгаа байгаа нь автозамын түгжрэлийг нэн яаралтай шийдвэрлэх арга хэмжээ болсныг Ерөнхий сайдын зөвлөх, уг үндэсний хорооны гишүүн Д.Амгаланбаатар хэллээ. Тэрбээр “Орон нутагт болон дагуул хаяа хотуудад үйлдвэрлэл, жижиг, дунд бизнес, нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэн, ажлын байрыг нэмэгдүүлэх, их, дээд сургуулиудыг хотоос нүүлгэх замаар хот хөдөөгийн хөгжлийн ялгааг багасгах бодлогын хүрээнд төлөвлөгөө боловсруулсан” гэлээ.

 

Тухайлбал, Улаанбаатар хотын хилийн цэсийг тогтоож, хотын зүй бус төвлөрлийг задалж, хотын дэд төвүүд, хаяа, дагуул хот, тосгонуудыг хөгжүүлэх, хотын төв рүү чиглэсэн зорчилтын зорилго, чиглэлийн давхцалыг багасгах ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэхээр тусгасан байна.  

 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1.1 сая тээврийн хэрэгсэл байгаагаас 54 хувь нь Улаанбаатарт замын хөдөлгөөнд оролцдог. 2007 онд нийтийн тээврийн хэрэгслээр нийслэлчүүдийн 67 хувь нь үйлчлүүдэг байсан бол энэ тоо өдгөө 54 хувь болж буурсан судалгаа байна. Мөн 2020 оны байдлаар нийслэлд 41364 иргэн орон нутгаас шилжиж ирсний 72 хувь нь ажил орлогоо нэмэгдүүлэх, боловрол эзэмших зорилготой байжээ. Тиймээс хотын автозамын түгжрэлийг сааруулахын тулд орон нутагт ая тухтай, таатай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд 14 зорилттой 90 арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөгөөнд тусгасныг Ерөнхий сайдын зөвлөх Д.Амгаланбаатар хэлж байлаа. Жишээ нь, Улаанбаатар болон дагуул хотод татварын ялгаатай бодлого хэрэгжүүлэх, орон нутагт бизнес эрхэлбэл татварын таатай орчин бүрдүүлэх, төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах, дэд төвүүдийг орон сууцжуулж, инженерийн дэд бүтцийг шийдэх гэхчлэн олон ажил багтсан байна.

 

 

Мөн Улаанбаатар хотын “Нэг төвт шугаман хот”-ын төрхийг задалж, “Олон төвт хот”-ын загварт шилжиж, хөгжүүлэх бодлоготой уялдуулж, автозамын түгжрэл болон нийтийн тээвэрт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээ холбогдох албаны төлөөлөл хэлж байв.

 

Үндэсний хорооны хурлын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ

 

  • Үндэсний хорооныхон байр сууриа нэгтгэж, шийдэл гаргаад Засгийн газрын хуралдаанд асуудлаа танилцуулах

  • Богдхан төмөр замын ажлыг эрчимжүүлэх

  • Тойрог замын ТЭЗҮ-г ирэх оны хоёрдугаар сарын 1-нд бэлэн болгож, танилцуулах

  • Цагийн зөрүүтэй байх шийдлийг судлах зэрэг чиглэлийг холбогдох албаны хүмүүст өглөө.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Түгжрэл чинь тархинд байнашүү дээ. Тойрог зам бариад өгнө. Тэрүүгээр чинь явахгүй шүү дээ. Түгжрэлтэй газар олж очоод, хамраа чихээд лулам түгжрүүлнэ шүү дээ. Хайран мөнгө л байна. Хотын дарга энэ хоёр тэр мөнгөөр наргиадл дуусах байхдаа.
2021-11-20
Одоо ийм сэтгэлдэл бичих ямар ч утгагүй болсон. Хэрэв үнэхээр асуудал байвал шалгадаг газар хүсэлтээ гаргаж болно.
2021-11-06
"ТЭНГРИЙН ТОЙРОГ" гээд бэлэн гүүрэн замын төсөл байна. Москва хот шиг доор хаяж 2 том бүслүүр тойрог, дээр нь босоо, хэвээ 2 шулуун замтай болох хэрэгтэй. Эдгээр гүүрэн зам нь мэдээж дээш гарах, доош буух олон уулзвар гарцуудтай байгаа. Тэгээд дээр нь хотын төвд төлбөртэй машины давхар зогсоол олныг барих хэрэгтэй. Мөн явган хүний гүүрэн гарц. Энэ бол түгжирлыг бууруулах эхний том алхам болно доо.
2021-11-06
хайран мөнгө хөрөнгө. ямар ч амжилт олохгүй. 420 тэрбумаар Сумъяабазартай нийлж гараа угаах нь л дээ
2021-11-05
Одоо ийм сэтгэлдэл бичих ямар ч утгагүй болсон. Хэрэв үнэхээр асуудал байвал шалгадаг газар хүсэлтээ гаргаж болно.
Татвар:
Машины Жилийн татварыг бүх орон нэмж Машины тоог бууруулж, замаа чөлөөлж Нийтийн тээвэр хөгжүүлдэг. Мянган зам тавиад түгжрэл бууруулж чадахгүй шү. Олон цогц арга хэмжээ авч байж үр дүнд хүрдэг. Түгжрээ бууруулах татвар нэмэх хамгийн гол арга хэмжээг ерөөсөө ярихгүй байх юм. Шууд хийхээс өөр ямар аргагүй шү дэ. 2022 онд 500 000,2023 онд 1сая төгрөг төлдөг болно гд зарлаач ээ. Ямарч арга хэмжээ авахгүй байх юм. Зоригтой хийгээч ээ.
2021-11-05
Irgen:
Irged huduunuus hot ruu orohoor irdeg shyydee.ylger yarihaa boliochee.hotiig toirood haana ochih yum beee.jaahan uhaan alga uu.uls orniig samarch duuslaa .bushuuhan ogcorch boldoggyi yumuu
2021-11-05
Эд нар тойрог зам барина гэж мөнгө л идэх зорилго тавих юм даа
2021-11-04
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-11-04
ZOCHIN:
HI TOIROG ZAMIIN TUSLUUDIIG HESEG INJNER HIIGEED GERMANII HURUNGU ORUULALTAAR HIIHED BELEN BOLSON GEED BAISAN YASAN BE DAHIAD TZY HIINE GEJ YU BE TER HUMUUSEER AJLIIG NI HIILGEECHEE
2021-11-04
зочин:
Бэлэн болчихсон ТЭЗҮ байдаг юм билээ Германчууд хийсэн гэдэг нийслэл дээр
2021-11-04