Хятад Европын холбоонд эсэргүүцэл илэрхийлэв
2021-11-04

Тайванийн асуудал дахин олон улсын хэвлэл мэдээллийн анхаарлын төвд орлоо. Энэ удаад Европарламентын төлөөлөгчид Тайваньд айлчилсан нь ихээхэн асуудал дагуулсан бөгөөд Хятад улс ЕХ-д эсэргүүцэл илэрхийлжээ. 

 

"Бид энэхүү айлчлалд эрс дургүйцэж байгаагийн дээр шийдэмгий эсэргүүцэл илэрхийлж байна" хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбинь мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулжээ.

 

Тайванийн асуудлаарх тохиролцоог мөрдөх нь "Хятад, Европын хоорондын харилцааны улс төрийн үндэс" хэмээн Ван Вэньбинь цохон тэмдэглэсэн байна. Түүний өгүүлснээр, "Нэг Хятад" зарчмыг мөрдөхгүй байна гэж Бээжин үзэх, Тайваньтай холбоотой аливаа албан ёсны харилцаанаас Европын холбоо татгалзах ёстой гэнэ.

 

"Европын тал гаргасан алдаагаа шийдэхийг бид шаардаж байна. Тайванийн салан тусгаарлагчдад ташаа дохио өгөх хэрэггүй" хэмээн Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч онцолсон байна.

 

Тайваньд Хятадын иргэний дайнд ялагдсан Чан Кайши тэргүүтэй Гоминьданы хүчний үлдэгдэл дүрвэн очсон 1949 оноос хойш энэ улс өөрийн гэсэн захиргаа бүхий удирдлагатай байгаа юм. Харин БНХАУ Тайванийг өөрийн орны нэг хэсэг гэж үздэг бөгөөд Орос зэрэг орнууд Хятадын энэ байр суурийг дэмждэг. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин