Хятад Европын холбоонд эсэргүүцэл илэрхийлэв
2021-11-05

Тайвань, Хятадын хоорондын харилцаа сүүлийн үед хүндхэн байгаа энэ үед Европын холбооны төлөөлөгчид Тайваньд айлчилж байна. Энэ нь Хятад, ЕХ-ны хоорондын харилцааг ч хурцатгаж болзошгүй гэж Регнум агентлаг мэдээлжээ. 

 

Пүрэв гарагт Европарламентын долоон гишүүнээс бүрдсэн төлөөлөгчид Хятад өөрийн муж гэж үздэг Тайваньд айлчилж, Тайванийн ерөнхий сайд болон бусад холбогдох албаныхантай уулзсан байна. Харин энэ явдлыг Хятад улс эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. 

 

"Бид энэхүү үйл явдалд эрс дургүйцэж байгаагийн дээр шийдэмгий эсэргүүцэл илэрхийлж байна" хэмээн Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбинь пүрэв гарагт мэдэгджээ. 

 

Тайванийн асуудлаарх тохиролцоог мөрдөх нь "Хятад, Европын харилцааны улс төрийн үндэс" гэдгийг Ван Вэньбинь цохон тэмдэглэсэн байна. Түүний өгүүлснээр, "Нэг Хятад" зарчмыг мөрдөхгүй байгаа гэж Бээжин үзэх, Тайваньтай холбоотой аливаа албан ёсны харилцаанаас Европын холбоо татгалзах ёстой гэнэ. 

 

"Европын тал гаргасан алдаагаа залруулахыг шаардаж байна. Тайванийн салан тусгаарлагчдад буруу дохио өгөх хэрэггүй" хэмээн Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин