КОВИД-19: 1182 тохиолдол батлагдаж, 11 хүн нас барлаа
2021-11-05

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн тоон мэдээллийг гаргажээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 1182 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 783 нь Улаанбаатарт, 399 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 41-80 насны 11 хүн нас барсан байна.

 

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 14 336 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний  6473-ын биеийн байдал хөнгөн байгаа бол 306 иргэний бие нэн хүнд байна. 

 

 

Shuud.mn
Сонин хачин