GT: Эрээн хотод Монголоос авсан бүтээгдэхүүнээс COVID-19 илэрсэн
2021-11-05

Монголоос худалдан авч, Эрээн хот руу нэвтрүүлсэн бараанаас коронавирус илэрсэн гэж Өвөр Монголын Эрүүл мэндийн улсын хороо пүрэв гарагт мэдэгдсэнийг Global Times сонин дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Эрээн хотын таван оршин суугч хотын Халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтын ажлын хэсэгт Монголоос ирсэн бараа бүтээгдэхүүн хүлээн авсан талаараа мэдээлсэн байна. Улмаар энэ бүтээгдэхүүний уутыг коронавирусийн шинжилгээнд явуулахад хариу нь эерэг гарсан гэнэ. Тиймээс хилийн чанадаас коронавирус зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл өндөр байгаа энэ  үед халдвар их дэгдсэн бүс нутгаас бараа бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг Эрээн хотын оршин суугчдад анхааруулжээ.

 

Түүнчлэн есдүгээр сарын 15-ны өдрөөс хойш, халдварын эрсдэл өндөртэй орнуудаас бараа бүтээгдэхүүн худалдан авсан хүмүүс зохих байгууллагуудад энэ талаараа мэдээлэн, бүтээгдэхүүнийг устгалд оруулах шаардлагатай гэж Эрээн хотын эрүүл мэндийн газар мэдэгдсэн байна.

 

Хятадад 10 дугаар сарын дунд үед тохиосон сүүлийн дэгдэлт эхэлснээс хойш өнгөрсөн лхагва гараг хүртэлх хугацаанд Өвөр Монголд нийтдээ 163 халдварын тохиолдол бүртгэгджээ. 

 

Үүнээс 14 тохиолдол Эрээн хотод бүртгэгдсэн бол мөн л манай улстай хил залгаа Эзнээ хошуунд 144 халдварын тохиолдол илэрсэн байна. Эзнээ хошуунд коронавирусийн халдварын тохиолдол хамгийн өндөр байгаа бөгөөд чухамхүү энэ нутаг сүүлийн дэгдэлтийн гол эх үүсвэр байж болзошгүй гэж шинжээчид үзэж байгаа гэнэ. 

 

Лхагва гарагийн байдлаар Хятадад хоногт 87 дотоодын халдвар бүртгэгдсэнээр сүүлийн хагас сарын хугацаанд нийт 700 тохиолдол илэрсэн байна. Батлагдсан тохиолдлуудаас 497 нь Өвөр Монгол дахь дэгдэлттэй шууд болон дам хамааралтай байгаа гэж эрүүл мэндийн улсын хороо мэдээлжээ.

 

Өвөр Монгол дахь нөхцөл байдал 

 

Коронавирусийн халдварын тохиолдол анх бүртгэгдэж байсан Хятад улс богино хугацаанд цар тахлыг даван туулж, хэсэг хугацааны туршид энэ улсад өдөрт нэг ч халдвар бүртгэгдээгүй байсан бол 10 дугаар сарын дунд үеэс хойд нутгуудаар нь буюу манай улстай хиллэдэг Өвөр Монголын аймгуудаар халдвар бүртгэгдсэн юм. Энэ нь импортынхоо ихэнх хувийг Хятадаар дамжуулан авдаг манай улсын хувьд хүндхэн цохилт болов. Эрээний боомт хэзээ нээгдэхийг чих тавин хүлээх зуур Монголоос ирсэн бараанаас коронавирус илэрсэн таагүй мэдээ ийнхүү гарлаа. 

 

Гэхдээ хилийг хэдий хүртэл хаахтай холбоотой албан ёсны шийдвэр хараахан гараагүй, Өвөр Монгол халдварын дэгдэлтийг хумихын тулд  хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлэн, Эрээн, Эзнээ хошуунд хөл хорио тогтоож, оршин суугчдыг бүгдийг нь шинжилгээнд хамруулж байгаа юм. Мөн вирусийн тархалт дахин гарсанд буруутган албан тушаалтнуудад ч хариуцлага тооцсоор байна. 

 

Өнгөрсөн сарын дундуур коронавирусийн халдвар дахин дэгдсэнээр Хятадын эрх баригчид "түргэн авч", албан тушаалтнуудтай хатуу хариуцлага тооцон, манай улстай хиллэдэг Эзнээ хошууны Эрүүл мэндийн хорооны дарга, цагдаагийн дарга зэрэг албан тушаалтнуудыг халдварын дэгдэлтийг хянаж чадаагүй хэмээн буруутгаж ажлаас нь халсан юм.

 

Монгол Улсад иргэдийн хот хоорондын зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тавьж, хяналтын постууд ажиллуулан постоор дайралгүй "хулгайн зам"-аар зорчсон иргэдийг саатуулж, шийтгэж байсан бол Хятадад, Эзнээ хошуунд ийм тохиолдлууд гарахад албан тушаалтан, тодруулбал цагдаагийн орлогч даргыг буруутган ажлаас нь халжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хятад бараагүй амьдардаг байлаа. Ардчилсан нам гарч ирээл хятад бараанд даруулж үндэсний үйлдвэрлэлийг унагааж сөнөөсөн. Гадаад бараа их оруулж ирэх муу. Дотоодын бараагаа авах тусам ард нь олон монгол айлыг тэжээж байгаа. Хятад бараа авах болгонд ард нь байгаа олон хятад айлыг тэжээж байгаа гэдгээ мэдэж байгаа биз дээ ийм энгийн юм мэдмээр юм хичнээн мангуу ч гэсэн
2021-11-07
Монгол бараа хятад руу гаргаад хятадаас хортой бараа монгол руу орж ирдэг яасан тэнэг ард түмэн бэ
2021-11-07
Хужаагаас орж ирэх хог хор вирус нь татарч сайхан байна .Нэг хэсэг хэцүү байвч дараа нь сайхан болно.
2021-11-05
Бараа,материалаар дамжаад л:
Амьсгалын замаар халддаг гээгүй билүү? Одоо болохоор, хүйтэн цаг агаартай, монголоос л халдаг гэж ... ???
2021-11-05
Зочин:
Өөх өгөвч өөрийшихгүй мах өгөвч манайшихгүй өөдгүй хятадууд вэ монголыг ковид тараасан гэж новшрох гэж байгаан биш биз
2021-11-05
х:
хужаа өөрсдөө буруугүй мэт ямар аймар жүжиглэж гүрииж байнааа лалрууд
2021-11-05