КОВИД-19: 789 тохиолдол батлагдаж, 12 хүн нас барлаа
2021-11-07

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тоон мэдээллийг гаргажээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 789 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 625 нь Улаанбаатарт, 164 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 41-80 насны 12 хүн нас барсан байна.

 

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 13 248 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний  5906-ын биеийн байдал хөнгөн байгаа бол 281 иргэний бие нэн хүнд байна. 

 

 

Shuud.mn
Сонин хачин