Н.Наранхүү ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
2021-11-08

 

Бөхийн төрлүүдийн 2021 оны ДАШТ арваннэгдүгээр сарын 1-7-нд Сербийн нийслэл Белградад болж өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд 2017 оны өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл, 2019 оны Юрий Власкогийн нэрэмжит 23 хүртэлх насны ОУТ-ий хүрэл медальт, өсвөр үе, залуучуудын улсын хошой аварга, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, спортын мастер Нармандахын Наранхүү хүрэл медалийн эзэн боллоо.

 

Тэрбээр өчигдөр тэгшитгэлд Беларусийн Ислам Гуйсеновыг 8:2-оор, 1/8 шигшээд Ираны Мажид Дастаныг 7:6-гаар, шөвгийн наймд Францын Арман Елояаныг 11:4-өөр тус тус ялсан ч хагас шигшээд ОХУ-ын Артур Чебодаевт 3:5-аар ялагдсан. Тэгвэл өнөөдөр хүрэл медалийн төлөөх барилдаанд АНУ-ын Кристофер Канноныг оноогоор (10:0) цэвэр ялснаар шагналын тавцанд зогсохоор болов. Ийнхүү Белградын дэвжээнд Монголын долоон тамирчин зодоглосноос хоёр хүрэл медальтай эх орондоо ирэхээр болж байна.

 

Сонирхуулахад, Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат Н.Наранхүүгийн төрсөн ах ОУХМ Н.Насанбуян 2014 онд өсвөр үеийн, 2017 онд залуучуудын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж байв.

 

 

Shuud.mn
Сонин хачин