Хойд Солонгос артиллерийн сургуулилалт хийжээ
2021-11-08

БНАСАУ батлан хамгаалахаа бэхжүүлэх үүднээс артиллерийн сургуулилалт хийсэн талаар Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг мэдээлжээ. 

 

"Пхеньян өөрийнх нь эсрэг дайсагнасан бодлогоос татгалзахыг Вашингтон, Сөүлд уриалсаар байна" хэмээн Хойд Солонгосын цахим мэдээллийн агентлагийн мэдээлэлд онцолсон байна. Энэ сургуулилалтын үеэр механикжсан хэсгүүдийн дуднд артиллерийн буудлагийн тэмцээн болж, энэ тэмцээнийг Хойд Солонгосын төрийн болон цэргийн өндөр албан тушаалтнууд сонирхжээ. 

 

Солонгосын цахим мэдээллийн төв агентлагийн дамжуулсан мэдээлэлд БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны талаар дурдагдаагүй байна. Өнгөрсөн онд тэрбээр энэ төрлийн артиллерийн сургуулилалтыг биечлэн удирдаж байсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин